
Өнгөрсөн онд дэлхий даяар мэргэжлийн болон үйлчилгээний зориулалтаар ойролцоогоор 7'000 орчим хүн дүрст робот зарагдсан байна.

Энэ тоо одоогоор тийм их биш боловч ойрын жилүүдэд хүн дүрст роботын зах зээл эрчимтэй өсөх төлөвтэй байгаа юм. Ялангуяа дэлхийн хамгийн том роботын зах зээл болох БНХАУ хүн дүрст роботыг олноор нь үйлдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Өнгөрсөн сард БНХАУ-д болсон роботын наадмын үеэр хүн дүрст роботууд гүйж, бокс тоглож, ушу-гийн үзүүлбэр үзүүлсэн.
Олон Улсын Роботын Холбоо (IFR) хүний бие галбиртай төстэй, хүний ажилладаг орчинд өөрөө бие даан ажиллах чадвартай роботыг "хүн дүртст робот" гэж тодорхойлдог. Гэхдээ хүн дүрст роботод заавал хоёр хөлтэй байх гэсэн шаардлага тавьдаггүй.
IFR-ийн танилцуулсан мэдээлэл нь хүн дүрст роботын дэлхийн зах зээлийн бодит байдлыг харуулсан анхны томоохон статистик мэдээлэл болж байна.
Гэхдээ нийт роботын тоотой харьцуулахад хүн дүрст роботуудын эзлэх хувь одоогоор маш бага байна.
гэж IFR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сюзанн Биллер хэлжээ.
Тухайлбал, 2024 онд дэлхий даяар 542'000 орчим үйлдвэрийн робот шинээр суурилагдсан байна. Мөн зочид буудал, тээвэр, цэвэрлэгээ зэрэг салбарт ашиглах зориулалттай 199'000 орчим үйлчилгээний робот борлогджээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хүн дүрст роботуудын хувьд одоогоор олонх нь үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагдаж эхлээгүй байна. Өнгөрсөн онд борлуулсан роботуудын нэлээд хэсгийг их, дээд сургууль, судалгааны байгууллагууд болон хиймэл оюуны технологи хөгжүүлж буй компаниуд судалгаа хийх, хиймэл оюуны загварыг сургахад шаардлагатай мэдээлэл цуглуулах зорилгоор худалдан авчээ.
Харин автомашин үйлдвэрлэгчид хүн дүрст роботыг үйлдвэрлэлийн шугамд ашиглах туршилтыг эхлүүлээд байгаа аж. Одоогоор нэг үйлдвэрт хэдхэн робот, зарим тохиолдолд 10 хүрэхгүй тооны хүн дүрст робот ашиглан туршилт хийж байгаа юм.
IFR нь роботын салбарын статистик мэдээллийг 30 жилийн турш цуглуулж ирсэн бөгөөд энэ жилээс хүн дүрст роботын мэдээллийг тусад нь бүртгэж эхэлжээ.
АНУ-ын "Банк Оф Америка"-ийн тайланд 2026 онд дэлхий даяар 90'000 орчим хүн дүрст робот зах зээлл нийлүүлэгдэнэ гэсэн тооцоог дурджээ.
Харин 2030 он гэхэд энэ тоо 1.2 саяд хүрч магадгүй гэж тус байгууллага тооцсон байна.
IFR-ийн судалгаа нь зөвхөн үйлдвэр болон мэргэжлийн үйлчилгээний зориулалттай хүн дүрст роботуудыг хамруулжээ. Харин гэр ахуйн хэрэглээний болон цэргийн зориулалттай роботуудыг тооцоонд оруулаагүй бөгөөд эмнэлгийн зориулалттай роботуудыг тусдаа ангилдаг байна.
Өөрөөр хэлбэл, хүн дүрст роботын зах зээл одоогоор харьцангуй жижиг байгаа ч хиймэл оюун ухаан, роботын технологи хөгжихийн хэрээр ойрын жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт илүү өргөн нэвтрэх нь тодорхой юм.









