
🇲🇳🇨🇳 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-д ажиллаж байна.
♦️ БНХАУ-д хийж буй тус ажлын айлчлалын хүрээнд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцыг эрчимжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийж байна.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
♦️ Айлчлалын эхний өдөр Монголын талын төлөөлөгчид БНХАУ-ын “Чайна Энержи Инвестмент Групп” ХХК-ийн Дэд ерөнхий захирал Фү Жэньбан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт, нүүрс тээврийн хамтын ажиллагаа, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
♦️ Уулзалтын үеэр Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг бусад хил дамнасан төмөр замын төслүүдийн хэрэгжилтийг үе шаттайгаар урагшлуулах шаардлагатайг талууд онцолсон юм.
♦️ Мөн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нүүрс тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг үргэлжлүүлэн судалж, тодорхой шийдэлд хүрэхээр санал нэгдлээ.









