
🇲🇳🇨🇳 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

♦️ Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.
♦️ Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
♦️ Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.
♦️ Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавив.
♦️ Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.










