



















Хувийн хэрэглээний зарцуулалтын индекс (PCE) инфляц болон мөнгөний бодлогод санаа зовж буй хөрөнгө оруулагчдад багахан амралт өглөө. Өгөгдөл нь хүлээлттэй нийцэж, зах зээл хэсэгхэн зуур тайвширсан ч АНУ-ын эдийн засгийн өсөлтөд худалдааны дайны нөлөө хэвээр байж, санаа зовнил хэвээр байна. Өчигдөр индексүүд түр зуур өссөн ч технологийн салбарын уналтаас болж дахин буурсан. "Nvidia" компани ашиг орлогоо өндөр хэмжээнд тайлагнасан ч хувьцааны үнэ нь 8%-иар унажээ.
Эдийн засгийн нөхцөл байдал
Ерөнхийлөгч Дональд Трампын гэнэтийн шийдвэрүүд, худалдааны тарифууд, Украины нөхцөл байдлын дунд Холбооны нөөцийн банк болон инфляцийн асуудал хэсэгтээ мартагдсан мэт байв. Гэтэл өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 21:30 нийтлэгдсэн (PCE) индекс нь сануулга өгөв. Шинжээчдийн таамгаар Нэгдүгээр сарын PCE индекс 2.6%-ийн жилийн өсөлттэй гарах төлөвтэй байсан ба яг энэ түвшинд батлагдсан байна. Харин сарын өсөлт 0.3% байв.
Энэхүү индексийн мэдээ Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэрт голлох үүрэгтэй бөгөөд тогтвортой инфляцийн түвшин хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн амьсгаа авах боломж олгожээ. АНУ-ын хувьцааны фьючерс үнэ өссөн бөгөөд Dow Jones 0.5%, S&P 500 0.4%, Nasdaq 0.2%-иар өссөн байна.
Зах зээлийн хариу үйлдэл
Худалдааны дайны эрсдэлүүд нэмэгдэж буй ч АНУ-ын хөрөнгийн зах зээлд их хэмжээний хөрөнгө орж ирсэн байна. Сүүлийн долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгийн сан руу 19.71 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө оруулалт хийсэн нь 2024 оны 12-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ялангуяа томоохон компаниудад 20 тэрбум доллар татагдсан бол санхүүгийн салбарын сангаас 1.2 тэрбум доллар гарсан байна.
Харин Европ, Азийн хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдаж байна. Доналд Трампын шинэ тарифын бодлого, худалдааны хязгаарлалтууд, инфляцийн өсөлтөөс болж хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж эхэлжээ.
Геополитик ба эдийн засгийн эрсдэл
Одоогийн нөхцөл байдалд зах зээлийн хамгийн том эрсдэл бол тодорхойгүй байдал юм. Дональд Трампын бодлогын шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад таамаглахад хүндрэлтэй байдал үүсгэж байна. Тэрээр АНУ, Канад, Мексик, Хятадын 1 их наяд ам.долларын импортод шинэ тариф тогтоохоор төлөвлөж байгаа нь зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Европын зах зээл гайхалтай өсөлттэй байгаа ч АНУ-ын эдийн засгийн хямрал энэ өсөлтийг удаашруулж магадгүй. Хэрэв худалдааны хязгаарлалт, инфляци, өндөр хүү, ажилгүйдэл зэрэг олон хүчин зүйл нэгдэн АНУ-ын эдийн засагт хямрал үүсгэвэл энэ нь дэлхийн зах зээлд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гол онцлох тоон үзүүлэлтүүд:
Долларын индекс: $107.3
Алт: $2,851
Түүхий нефть (BRENT): $72.80 | WTI: $69.44
АНУ-ын 10 жилийн бондын хүү: 4.24%
Биткойн: $82,100
Компанийн онцлох мэдээлэл
"HP Inc". 2,000 ажлын байр цомхотгоно.
"Meta" 35 тэрбум долларын санхүүжилт босгохоор "Apollo"-той хэлэлцэж байна.
"Amazon Web Services" шинэ квант компьютерийн чип танилцууллаа.
"Apple" ухаалаг цагны нүүрстөрөгчийн ул мөрийн талаар худал мэдээлэл өгсөн гэж буруутгагдав.
"Tesla" Калифорнид үнэгүй автомат жолоодлоготой такси үйлчилгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.
"Powell Max" компанийн хувьцаа 76%-иар өсөв.
"Rocket Companies" 6%-иар өсөв.
"BioXcel Therapeutics" хувьцаа 42%-иар өссөн.
"DocGo" 26%-иар унав.
"DLocal" Дөрөвдүгээр улирлын орлого таамаглалаас доогуур гарч 22%-иар унав.
Хөрөнгө оруулалтын зөвлөмжүүд
Bentley Systems: Goldman Sachs “худалдах” рейтинг өгч, үнийг $51 → $42 болгож бууруулав.
Nvidia: DZ Bank “худалдан авах” рейтинг өгч, үнийг $150 → $156 болгож нэмэгдүүлэв.
PayPal: DZ Bank “худалдан авах” рейтинг өгч, үнийг $80 → $92 болгож өсгөв.
Welltower: RBC Capital “онцгой” рейтинг өгч, үнийг $146 → $168 болгож өсгөв.
Lucid Group: Baird “саармаг” рейтинг өгч, үнийг $3 → $2 болгож бууруулав.
Sunrun: Citigroup “худалдан авах” рейтинг өгч, үнийг $22 → $17 болгож бууруулав.
Эдийн засаг, санхүүгийн зах зээл, геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед хөрөнгө оруулагчид болгоомжтой, уян хатан байх шаардлагатай байна.









