



















"JPMorgan" банкны шинжээчид хэлэхдээ, 7-р сарын 4-нд батлагдсан “Нэг Том, Гоё Хуулийн төсөл” (One Big Beautiful Bill – OBBB) нь АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний бодлогын олон сар үргэлжилсэн тодорхойгүй байдлыг эцэслэж, салбарын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломж бүрдүүлж байна гэжээ.

“АНУ-ын сонгуулийн дараах 8 сарын турш таван (үнэхээр өөр өөр) төсвийн хэлэлцээний хувилбарууд гарсны эцэст Ерөнхийлөгч Трамп 7-р сарын 4-нд уг OBBB хуулийг гарын үсэг зурж баталлаа” хэмээн "JPMorgan" банк мэдэгдэв.
Тус банкны тайланд дурдсанаар, урамшууллын хэмжээ нь өмнөх “Инфляцийн бууралтын тухай хууль” (IRA)-иас харьцангуй багассан ч эцсийн хувилбар нь “Айж байсан шиг муу биш, харин ч бодитойгоор хамаагүй дээр” гарсан гэж онцолжээ.
"JPMorgan" банкныхны үзэж буйгаар, бодлогын тодорхой байдал сэргэснээр хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, салбар руу буцаж хандах хандлагыг бий болгох аж.
“Бид хөрөнгө оруулагчдын хандлага ерөнхийдөө сайжирч, өргөн хүрээний хөрөнгө оруулагчид энэ салбарыг дахин сонирхож эхэлнэ гэж үзэж байна” гэж шинжээчид онцолжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн тайланд дурдсанаар, дотоодын үйлдвэрлэл болон томоохон хэмжээний эрчим хүчний төсөл (utility-scale renewables) нь энэ хуулийн төсөлд харьцангуй хожиж үлдсэн бол орон сууцны нарны эрчим хүч (residential solar) шууд тэргүүлэх байр сууринд байгаагүй ч “айдас төрүүлж байсан шиг муу биш” хэмээн үнэлжээ.
Банкны дүгнэснээр, үндсэн эрчим хүчний эх үүсвэрүүд (baseload рeneration) болох геотермаль болон цөмийн эрчим хүч IRA-тай харьцуулахад илүү урамшуулал авчээ.
Мөн “48E” татварын хөнгөлөлтөд түлшний эсүүд (fuel cells) дахин хамрагдах болсон бол эрчим хүч хадгалах системүүд (BESS – battery energy storage systems) хөнгөлөлтийн хугацаагаа хадгалсан ч “гадаадын болзошгүй сөрөг нөлөө бүхий этгээд” (foreign entity of concern – FEOC) гэх хязгаарлалтад багтсан байна.
“Татварын хөнгөлөлт шилжүүлэх эрх (transferability) бараг өөрчлөгдөөгүй” гэж шинжээчид дурдсаныг тэмдэглэжээ.
Энэ бол сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх чухал нөхцөл юм.
Ерөнхийд нь дүгнэвэл, "JPMorgan" банк үзэхдээ OBBB нь хөрөнгө оруулалтын эрсдэл хүлээх бэлэн байдлыг дэмжих суурь орчныг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчний хувьцаанууд шинэ бодлогын нөхцөлийг шингээж эхэлснээр салбарыг идэвхжүүлж чадна гэжээ.











