



















Ням гарагт хөрөнгө оруулагч, саятан Билл Аckman нийгмийн сүлжээний X-д нийтэлсэн мэдэгдэлдээ "АНУ-ын Засгийн газрын ивээл дор ажилладаг Fannie Mae болон Freddie Mac-ийг нэгтгэхийг санал болголоо. Түүний хэлснээр энэ алхам нь орон сууцны зээлийн хүүг бууруулж, үйл ажиллагаа болон үнэт цаасны ханшийн талбарт асар их синержи (хоёр буюу түүнээс олон байгууллага, төсөл, эсвэл үйл ажиллагааг нэгтгэснээр тус тусдаа ажилласнаас илүү их үр ашиг, үр дүн гаргах үзэгдлийг хэлдэг) бий болгоно" гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа Fannie Mae болон Freddie Mac-ийн анхны олон нийтийн хувьцааны арилжааг (IPO) энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж байгааг, нэгэн өндөр албан тушаалтан Ройтерст мэдээлжээ.

Албан тушаалтны хэлснээр уг хувьцааны борлуулалт нь Fannie болон Freddie-г нийлүүлэн бараг 500 тэрбум ам.доллараар үнэлэгдэх боломжтой аж.
Ackman нь Fannie болон Freddie-ийн хувьцааг арван гаруй жилийн турш эзэмшиж байгаа бөгөөд нэгтгэл нь Холбооны Орон сууцны санхүүгийн агентлагийн хяналт тавих ёстой байгууллага дан болж, төрийн хяналтын зардал, эрсдэлийг бууруулна гэж мэдэгджээ.
Fannie болон Freddie-г АНУ-ын Конгресс орон сууцны зах зээлийг дэмжих, моргейжийн санхүүжилтийг хүртээмжтэй байлгах зорилгоор байгуулсан ч, санхүүгийн хямралын үеэр ноцтой хохирол амссаны улмаас уналтад орж байсан юм.
FANNIE MAE, FREDDIE MAC- ИЙН ТУХАЙД
Fannie Mae (Federal National Mortgage Association) ба Freddie Mac (Federal Home Loan Mortgage Corporation) хоёул анхнаасаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид (NYSE) бүртгэлтэй, хувьцаа нь олон нийтэд зарагддаг компаниуд байсан.
Гэхдээ 2008 оны санхүүгийн хямралын дараа тэд бараг дампуурахад хүрч, АНУ-ын Засгийн газар "conservatorship" буюу тусгай хяналтанд оруулсан юм.
Ингэснээр: NYSE (Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж) дээрх бүртгэл нь цуцлагдаж, хувьцаанууд нь OTCQB (over-the-counter) зах зээлд маш бага үнээр арилжигдах болсон.
Засгийн газар ерөнхийд нь бүх ашгийг нь авдаг болж, хувьцаа эзэмшигчдийн эрх мэдэл маш их хязгаарлагдсан. Тус компаниуд одоо “Засгийн газрын ивээл дор байгаа” гэж тооцогддог, бүрэн хувийн компани биш.
Харин Трампын Засаг захиргаа, хөрөнгө оруулагч Билл Акман “IPO”-н тухай ярьж байгаа нь:
Өнөөгийн тусгай хяналтаас гаргаж,
Засгийн газрын эзэмшлийн эрхийг буцааж зах зээлд санал болгох буюу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр бүртгэж, томоохон хөрөнгийн бирж дээр дахин бүртгүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл тэдний хувьцаа өнөөдөр OTC дээр амь тавьсан мэт арилжигдаж байгаа бол, IPO хийнэ гэдэг нь “Шинэ амьдрал” өгч, том бирж дээр буцаан гаргана” гэсэн санаа ажээ.









