БНСУ-ын “Blackpink” хамтлаг YouTube суваг дээр 100 сая дагагчтай болсон анхны уран бүтээлч хамтлаг болж рекорд амжилт тогтоолоо. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус хамтлагт “Red Diamond Creator Award” тусгай шагнал олгожээ.

K-Pop чиглэлээр уран бүтээл туурвидаг “Blackpink” хамтлагийн YouTube суваг 2016 оны долоодугаар сарын 29-нд нээгдэж, есөн жил, найман сарын дотор 100 сая дагагчтай болж байгаа юм. Одоогийн байдлаар тус сувагт байгаа 648 видео бичлэг нь нийт 41 тэрбум үзэлттэй байгаа аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Үүнээс 50 видео нь 100 сая давсан хандалттай бөгөөд хамгийн их үзэлттэй клип нь 2.3 тэрбумтай “DDU-DU DDU-DU” хэмээх бүтээл байна. Мөн YouTube сувгийн тэрбум үзэлттэй бичлэгт хамтлагийн есөн клип оржээ.
뚜두뚜두 (DDU-DU DDU-DU)
Kill This Love
How You Like That (Dance Performance Video)
붐바야 (BOOMBAYAH)
마지막처럼 (AS IF IT’S YOUR LAST)
How You Like That (M/V)
LISA — MONEY (Exclusive Performance Video)
JENNIE — SOLO (M/V)
Pink Venom (M/V)
BLACKPINK хамтлагийн бичлэгийг хамгийн их үздэг улс нь БНСУ (277сая), Энэтхэг (223 сая), Индонез (218 сая), Мексик (182 сая), АНУ (180 сая), Бразил (168 сая) байна.











