CATL компанийн гүйцэтгэх захирал Робин Зэн Хятадын шилдэг Гүйцэтгэх захирал (CEO)-ын жагсаалтыг тэргүүллээ.
Хятадын батарей үйлдвэрлэгч Contemporary Amperex Technology (CATL) компанийн гүйцэтгэх захирал Робин Зэн энэ сард Forbes China сэтгүүлээс жил бүр гаргадаг Хятадын шилдэг гүйцэтгэх захирлуудын (CEO) жагсаалтыг тэргүүлсэн байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"CATL" компани нь дэлхийн хамгийн олон цахилгаан автомашин үйлдвэрлэдэг Хятадын автомашины салбарын гол батарей нийлүүлэгчдийн нэг болж, асар хурдацтай хөгжсөн аж. Тус компанийн хэрэглэгчдийн дунд BMW, Geely, Tesla зэрэг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид багтдаг.
CATL-ийн энэхүү амжилт нь Робин Зэнг дэлхийн хамгийн баян бизнес эрхлэгчдийн нэг болгосон бөгөөд Forbes-ийн Real-Time Billionaires List-ийн хамгийн сүүлийн үнэлгээгээр түүний хөрөнгө 57 тэрбум ам.доллар хүрээд байна.










