



















Өнөөдөр БНХАУ-ын Худалдааны яам "Дотоодын компаниудын экспортын лицензийг хянан шалгаж буйгаа мэдэгдэж, АНУ зарим чип, технологийнхоо экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалсныг хүлээн зөвшөөрлөө"
Худалдааны яамны мэдээлснээр, хяналттай бараа бүтээгдэхүүнд хамаарах экспортын лицензийн хүсэлтийг шалгаж байгаа бөгөөд үүнд ховор металл ба холбогдох соронз зэргийг багтаажээ. Эдгээрийг Хятад улс дэлхийд хамгийн ихээр үйлдвэрлэдэг.

Энэхүү мэдэгдэл нь пүрэв гарагт АНУ гаргасан БНХАУ дахь чипийн дизайн, програм хангамж болон технологийн экспортын хязгаарлалтаа цуцалсны дараа гарсан юм.
БНХАУ уг шийдвэрийг талархалтайгаар хүлээн авсан. Тус улсын худалдааны яам зургадугаар сарын сүүлээр гурван том ховор металл үйлдвэрлэгчид экспортын лицензийг шинээр олгосон бөгөөд энэ нь тавдугаар сард Вашингтон, Бээжингийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хийгдсэн гэж мэдээлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Худалдааны яам баасан гарагт хэлэхдээ, тавдугаар сарын хэлэлцээрийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр ажиллаж байгаа ба Вашингтонтой цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
"Reuters" агентлаг өнөөдөр АНУ, БНХАУ-д хамаарах Америкт үйлдвэрлэсэн онгоцны хөдөлгүүрийн сэлбэг, технологид тавьсан экспортын хоригийг цуцалсан гэжээ.
БНХАУ ховор металлын зах зээл дэх ноёрхлоо АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээнд чухал хөзөр болгон ашиглаж байсан ба энэ оны эхээр хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэх үед уг материалын экспортоо бууруулж байв.
Гэсэн ч хоёр улс тавдугаар сард хоорондоо тавьсан худалдааны тарифыг их хэмжээгээр бууруулахаар тохиролцож, зургадугаар сард хэлэлцээр хийсэн билээ.
АНУ-ын чипийн хяналтын арга хэмжээг Доналд Трампын ерөнхийлөгч болсноор чангатгасан нь Бээжингийн хувьд хамгийн их маргаан дагуулсан асуудлын нэг байсан юм.











