Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Сангийн Яамны мэдээлснээр, 2025 оны эхний хагас жилийн байдлаар төрийн газрын борлуулалтын орлого буурах хандлага саарсан, өөрөөр хэлбэл өмнөх сараас харьцангуй дээрдсэн үзүүлэлттэй гарчээ.
2025 оны 1-ээс 6-р сард газрын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 6.5%-иар буурсан нь эхний таван сарын 11.9%-ийн уналттай харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт юм.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Газрын борлуулалтын орлого нь тус улсын орон нутгийн засаг захиргааны төсвийн үндсэн эх үүсвэрийн нэг бөгөөд 2022 оноос хойш эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн компаниуд санхүүгийн хүндрэлийн улмаас газар худалдан авахаа багасгаснаар энэ орлого тасралтгүй буурч ирсэн.
БНХАУ-д газар бүхэлдээ төрийн өмч байдаг. Төр газар “зарна” гэдэг нь үнэн хэрэгтээ газрыг тодорхой хугацаагаар ашиглах эрхийг худалдаж байгаа хэрэг юм.
Жишээлбэл:
Орон сууцны зориулалттай газар – ихэнхдээ 70 жилийн ашиглалтын эрхтэй.
Арилжаа, үйлдвэрлэлийн зориулалттай газар – 40–өөс 50 жил.
Компаниуд эдгээр эрхийг худалдан авч барилга байгууламж барьдаг юм.










