БНСУ-ын гүйлтийн цанын хоёр тамирчин өвлийн олимпын наадамд хориотой төрлийн вакс хэрэглэсэн нь тогтоогдсон учир тэмцээнээс хасагдлаа.

Олон улсын Цана, Сноубордын Холбоо (FIS)-ноос мэдээлснээр, Хан Дасом болон Ли Эүй-Жин нарын цанын уланд хийсэн шалгалтаар фторжуулсан цанын вакс илэрсэн тул эмэгтэйчүүдийн классик спринтийн урьдчилсан шатнаас хассан байна.
Фтор буюу фторжуулсан цанын вакс нь ус нэвтрүүлдэггүй бөгөөд анх дарвуулт завинд ашиглаж байсан бол 1980-аад оны сүүлээс цанын спортод ашиглаж эхэлжээ. Мөн цаныг илүү сайн гулсуулахын тулд хэрэглэдэг гэхэдээ биологийн задралд ордоггүй, байгаль орчин, эрүүл мэндэд хортой химийн бодис хэмээн үзэж 2023–2024 оны улирлаас эхлэн FIS-ийн дүрмэндээ хэрэглэхийг бүрэн хориглосон юм.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
FIS-ийн зүгээс Өмнөд Солонгосын хоёр тамирчин фторжуулсан вакс хэрэглэхийг хориглосон дүрмийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, уг тос нь тамирчинд давуу тал бий болгодог гэж тайлбарлажээ.
Хэдийгээр Дэлхийн цомын чансаагаар 157, 158-р байранд бичигддэг Хан Дасом, Ли Эүй-Жин нар "Милан Кортина-2026" өвлийн олимпод медалийн төлөө өрсөлдөх гол нэр дэвшигчид биш ч гэлээ тэмцээнээс харамсалтай байдлаар ийнхүү хасагдлаа.









