Энэ удаагийн өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд АНУ-ын багийг алтан медальд хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Орос гаралтай Америк иргэншилт Дэлхийн хошой аварга АНУ-ын уран гулгагч Илья Малинин Италид болж буй өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ. Шүүгчид түүнд 108.16 оноо өгчээ. Тэрээр өөрийн тоглох дуртай видео тоглоом болох "Prince of Persia : The Lost Crown"-ий аянд И.Малинин дөрвөн эргэлттэй флип, гурван эргэлттэй аксель, мөн дөрвөн эргэлттэй лутц-гурван эргэлттэй тулупыг алдаагүй гүйцэтгэжээ. Харин Японы уран гулгагч Кагияма Юма 103.07 оноогоор хоёрдугаар байрт, Францын уран гулгагч Адам Шяо Хим Фа 102.55 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
.jpg)










