Саяхан өндөрлөсөн өвлийн олимпын наадамд АНУ-ын хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Брок Нельсон нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн /NHL/ "Колорадо Эвеланш" багийн довтлогч Брок Нельсоний гэр бүл гурван үеэрээр хоккейн төрөлд олимпоос алтан медаль хүртжээ. Тодруулбал түүний өвөө болох Билл Кристиан, мөн түүний элэнц өвөө болох Рожер Кристиан нар нь 1960 онд Америкийн шигшээ Скво Валлид олимпийн алтан медаль хүртэхэд АНУ-ын багт тоглож байжээ. Түүний авга ах Дэйв Кристиан нь 1980 онд алдарт АНУ-ын багийн гишүүн байсан бөгөөд тус багийнхан домогт "Мөсөн дээрх гайхамшиг" -ыг бүтээгч. Хамгийн гайхалтай нь АНУ-ын хоккейн эрэгтэй шигшээ баг өвлийн олимпод гурван удаа түрүүлсэн бөгөөд тэрхүү алтан медалиуд гурван үеэрээ Брок Нельсоны гэр бүлд хадгалдагдаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

34 настай Брок Нельсон NHL-ийн замналын ихэнх хугацааг Айлендерс багт өнгөрүүлж, 2025 онд Колорадо руу солилцоогоор явсан. Тэрээр Стэнлийн цомд хараахан хүрээгүй байгаа ч олон улсын тавцанд нэлээд амжилттай тоглож байгаа. 2011 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн жилийн дараа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн адил хүрэл медаль хүртсэн. Милан 2026-д Нельсон Латвийн хаалганд хоёр гоолыг шигтгээд амжсан.










