



















Өнөөдөр БНХАУ-ын цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг BYD (Мөрөөдлөө бүтээ) компани өөрийн загварууддаа жолоочид туслах дэвшилтэт системээр тоноглохоор төлөвлөж байгаагаа зарласны дараа хувьцааны үнэ дээд цэгтээ хүрлээ.
Энэхүү технологийн шинэчлэлд тус компанийн нийт 21 загвар багтсан байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу 100,000 юань буюу 13,688 доллар (47 сая 300 мянган төгрөг)-аас дээш үнэтэй бүх загварт "Бурханы мэлмий" жолоочийн туслах дэвшилтэт системийг суулгах болно гэж үйлдвэрлэлийн хот Шэньжэньд болсон арга хэмжээний үеэр мэдэгдсэн. Гэхдээ 89,800 юанийн үнэтэй (42 сая 700 мянган төгрөг) Seal 05 DM-i загварыг уг технологиор тоноглоно гэдгээ хэлсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ мэдээтэй холбоотойгоор BYD -ийн нэгж хувьцааны ханш мягмар гаригт 345 хонконг долларт хүрч дээд амжилт тогтоосон боловч бирж хаагдахад 332,4 хонконг доллараар арилжаалагдсан. Шэньжэнийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш 2022 оны долдугаар сараас хойших хамгийн дээд түвшиндээ хүрч, одоогийн байдлаар 0.2%-иар өсч 330.87 юаньд (157 мянга 379 төгрөг) хүрсэн байна.
BYD компанийн энэхүү шинэчлэлт нь дэвшилтэт технологийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэгчдэд хүртээмжтэй байх бодлогод нийцэж буй ажээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар “BYD”-ийн санаачилга нь цахилгаан машины зах зээлд ухаалаг жолоодлогын шинж чанаруудыг нэвтрүүлэх ажлыг хурдасгах бөгөөд “Tesla Inc” зэрэг цахилгаан машин үйлдвэрлэгчидтэй үнийн дайн хийж Доналд Трампын эхлүүлээд байгаа худалдааны дайныг утгаар нь өргөжүүлж магадгүй байна.
Ийнхүү Монголчууд бид тун удахгүй "BYD"-ийн дэвшилтэт системээр тоноглогдсон машиныг унаж үзэх нь ээ.











