Өчигдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдсан. МАН-ын бүлгийн хуралдааны дараа сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Тэрээр засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийн талаарх мэдээллийг онцолсон. Үүнд хамтарсан засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслийн эхний 7 төслөөс 3 нь эхэлсэн, 4 нь эхэлхэд бэлэн болсон гэлээ. Мөн дараагийн долоо нь төсөөллийнхөө шатанд явж байгаа, урьдчилсан ТЭЗҮ нь эхлэх гэж байгаа төслүүд байгаа юм гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
ТЭЗҮ нь бэлэн, эх үүсвэрүүд нь тодорхой болчихсон төслүүд:
Нефть боловсруулах үйлдвэр,
Хиймэл дагуул,
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл
ТЭЗҮ, санхүүжилт нь бэлэн болчихсон дөрвөн төсөл
Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын бүтээн байгуулалтын ажил
Эрдэнэс Тавантолгойн цахилгаан станц
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулах зэсийн үйлдвэр
Эрдэнэс Тавантолгойн барих нүүрсний коксын үйлдвэр
Дээрх долоон төсөлд төсвөөс хийх хөрөнгө оруулалт бараг байхгүй. Ихэнх нь гаднын хөрөнгө оруулалттай. Дараагийн долоо нь төслөө ч ийм тактикаар явах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.










