БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 2027 онд гадаад зах зээлд 2.5 сая гаруй автомашин экспортлохоор төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөний мэдээллийг BYD компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа дараа хоёр томоохон брокерийн компани хэвлэлүүдэд өгчээ.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Ройтерс агентлагийн тодруулгад BYD компани хараахан хариу өгөөгүй байна.
Дойче банк,
BYD компанийн энэхүү экспортын төлөвлөгөө биелэхэд гадаад зах зээл дэх худалдан авагчдын тоо өсөж байгаа, мөн автомашин тээвэрлэх зориулалттай усан онгоцны тоо нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал өргөжиж байгаа нь дэмжлэг болно.
гэжээ.
Дойче банкны тооцож байгаагаар BYD-ийн удирдлагууд 2026 онд гадаад зах зээлд 1.9-2 сая автомашин нийлүүлэх зорилт тавьсан нь 2025 оныхоос бараг хоёр дахин өндөр үзүүлэлт аж.
BYD компанийн удирдлагуудын мэдээлснээр энэ онд автомашин тээвэрлэх хүчин чадал гадаад дахь борлуулалтыг хязгаарласан байна. Хэрэв тээвэрлэлтийн хүндрэл байгаагүй бол экспортын хэмжээ үүнээс ч өндөр байх боломжтой байжээ.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
BYD компанийн Унгар дахь үйлдвэр 11 эсвэл 12 дугаар сард автомашин угсарч эхлэхээр хүлээгдэж байна. Тус компани Европын улсуудад үйлдвэрээ нэмж байгуулах боломжийг судалж байгаа гэж Дойче банк мэдээлэлдээ мөн дурьджээ.
Сити банкны мэдээлснээр, BYD компани Унгар гэх мэт Европын оронд автомашинаа үйлдвэрлэх нь Европын Холбооноос БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд ногдуулсан 27 хувийн татвар, мөн Бразилийн 34 хувийн импортын татварыг тойрох боломж олгох аж.
Ингэснээр нэг автомашинд 40 гаруй мянган (5'961 ам.доллар) юанийн татварын зардлыг хэмнэх боломжтой бөгөөд компанийн удирдлагуудын үзэж байгаагаар энэхүү хэмнэлт нь гадаадад үйлдвэр барих зардлын тодорхой хэсгийг нөхөх боломжтой ажээ.
Түүнчлэн BYD компани 2028 он гэхэд олон улсад 90'000 ширхэг цахилгаан автомашин түргэн цэнэглэх станц барихаар төлөвлөж байна. Үүнээс 20'000 станцыг 2026 оны эцэс гэхэд, дараагийн 30'000-ыг 2027 онд, үлдсэн 40'000-ыг 2028 онд барихаар төлөвлөжээ.
Тус компани 2026 ондоо багтаан дотоодын автомашины зах зээлийн 25 хувийг эзлэх зорилт тавьсан байна.
BYD компани дотоодын зах зээлд эзлэх хувиа энэ оны эхэнд 8 хувь байсныг долдугаар сард 18 хувь болгон өсгөж чадсан юм.
1 ам.доллар = 6.7104 юань.








