🔸 Өнөөдөр Зам тээврийн яам, Төмөр замын газар, Азийн хөгжлийн банк, “Монголын төмөр зам” ТӨХК болон холбогдох байгууллагуудын төлөөлөл Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцууллаа.


🔸 Төлөөлөгчид төслийн трассын дагуу танилцаж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилт болон цаашдын төлөвлөгөөтэй танилцав. Мөн Хөшигийн хөндий өртөө, терминалын талбай, Хүннү хот болон хуурай боомтын хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл авч, төмөр замын шугамын дагуух инженерийн байгууламж, гүүр, далан болон холболтын хэсгүүдийн бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж сонирхлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🔸 Түүнчлэн Багахангайн өртөөний холболтын хэсгийн ажлын явц, төслийн хэрэгжилтийн үр дүн, бүс нутгийн тээвэр, логистикийн хөгжилд үзүүлэх стратегийн ач холбогдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, санал солилцов.
🔸 Энэхүү танилцах арга хэмжээ нь оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төслийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.











