Вирусын төрлийн халдварт өвчний улмаас өөрийн тогтмол уралддаг тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000м зайг өнжсөн Чехийн домогт тамирчин Мартина Сабликова урьд шөнө 5000м зайд сүүлийн уралдаандаа оролцсоны дараа их спортоосоо зодог тайлж буйгаа мэдэгдлээ.Чех улсаас төрөн гарсан олимпын хамгийн олон медальтай тамирчин тэрээр /2010 оны Ванкуверын олимп 2 алт, 1 хүрэл, 2014 оны Сочи 1 алт, 1 мөнгө, 2018 оны Пёнчанд мөнгө, 2022 оны Бээжин хүрэл / "Милан Кортина-2026" өвлийн олимпын эмэгтэйчүүдийн 5000м зайд 11-р байр эзэлсэн юм.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
38 настай Чех бүсгүй хоёр арван жилийн турш Өвлийн Олимпын үзэгчдийн зүрх сэтгэл, төсөөллийг байлдан дагуулж ирсэн тэрээр 2006 оны Туринд анхны гараагаа хийж , 2010 оны Ванкуверт хоёр алт, нэг хүрэл , 2014 оны Сочид алт, мөнгө , 2018 оны Пёнчанд мөнгө , 2022 оны Бээжинд дахин нэг хүрэл медаль хүртсэн Сабликоваг олимпын домог гэж нэрлэхээс өөр аргагүй.
"Би Турин хотод эхэлж, Миланд төгссөн. Бүх зүйлд баярлалаа, Милан" гэж сэтгэл хөдлөлтэй нулимс дуслуулан өгүүлсэн юм. Мөн"Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү 12 тойрог байсан. Гэхдээ энэ нь миний амьдралдаа хийж байсан хамгийн шилдэг 5 км байсан , учир нь хөгжөөн дэмжигчид болон энд байгаа бүх хүмүүсийн дэмжлэг миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн" гэж тэр Olympics.com сайтад ярьжээ .










