АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд Лос-Анжелес хотын бүсэд орших Инглвуд хотын "Intuit Dome" ордонд Хойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооны /NBA/ 75 дахь удаагийн бүх оддын тоглолтыг зохион байгуулагдаж байна. Түүхийн хуудсыг сөхөн үзвээс бүх оддын тоглолт Лос-Анжелес хотын бүсэд 7 дахь удаагаа зохиогдож байгаа бол Лос-Анжелес Клипперс багийн шинэхэн ордон болох "Intuit Dome"-д тэртээ 1983 онд хуучнаар "The Forum" нэртэй байхдаа бүх оддын тоглолтын хүлээн авч байжээ. Энэ удаагийн "Бүх оддын" тоглолтыг дэлхийн 214 улс, бүс нутагт 50 хэл дээр шууд дамжуулан үзүүлж буй. Мөн АНУ, Канад, Латин Америкийн орнуудаас гадна БНХАУ, Грек, Франц, Япон, Израйль, Мексик зэрэг 9 улсын телевизүүд шууд дамжуулалт хийнэ. Дээр нь 34 орны 310 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл "Бүх оддын" тоглолтыг албан ёсоор сурвалжлах сэтгүүлчид хэдийн "Intuit Dome" ордонд хүрэлцэн иржээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

"Бүх оддын" тоглолтын хамгийн үзүүштэй тэмцээний нэг болох 3 онооны шидэлтийн тэмцээнд эхний шатанд найман тоглогч өрсөлдөж, финалд Кон Книппел 27, Дамиан Лиллард 27, Девин Бүкер 30 оноо авч шалгарсан байна.

Харин финалд Книппел 17, Бүкер 27 оноо авсан бол Лиллард 30 оноо авч түрүүллээ.
Д.Лиллард "Бүх оддын" тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд гурван удаа ялагч болсноор алдарт Ларри Бөрд, Крейг Ходжес нарын амжилтыг давтлаа.











