



















БНХАУ-ын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд хүлээлтээс давсан сэргэлт үзүүлсэн нь Австралийн Үндэсний Банк (ANZ)-ны шинжээчдийг жилийн нийт өсөлтийн таамгаа нэмэгдүүлэхэд хүргэсэн ч дефляци болон гадаад орчны сөрөг нөлөө зэрэг эрсдэлүүд хэвээр байгааг анхааруулжээ.

Шинэ таамаглал нь 'Экспорт, дотоодын хэрэглээний бодит өсөлт нь барилгын салбарын сул дорой байдлыг нөхөж чадсантай холбоотой' гэж ANZ-ийн шинжээчид тодотгосон байна.
Тус банкны шинэ тооцооллоор БНХАУ-ын 2025 оны бодит ДНБ 5.1%-иар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх 4.2%-ийн таамгаас дээшилсэн үзүүлэлт юм. Энэ нь эхний хагас жилд 5.3%-ийн бодит өсөлт үзүүлсэнтэй холбоотой.
2025 оны эхний зургаан сард экспорт өмнөх оны мөн үеэс 5.9%-иар өсөж, өсөлтөд 1.7 хувийн оноо (percentage points) нэмэрлэсэн бол жижиглэнгийн худалдаа 5.2%-иар өссөн нь аялал жуулчлалын сэргэлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн өсөлт ердөө 3.9% байсан нь дефляцийн дарамт үргэлжилж буйг илтгэж байгаа бөгөөд хэрэглээний (CPI) болон үйлдвэрлэлийн үнийн индексүүд (PPI) сөрөг хэвээр байгааг онцолжээ.
Барилгын салбарын уналт үргэлжилж байгаа ч нөлөө нь бага зэрэг буурсан байна. 2024 онд шинэ орон сууцны борлуулалт 17.6%-иар унаж байсан бол 2025 оны эхний хагас жилд энэ үзүүлэлт 5.2%-иар буурсан нь нөхцөл байдал харьцангуй сайжирсныг харуулж байгаа аж.
"ANZ" банк ?Австралийн төв банк) мөн 20 нэгжийн хүүгийн бууралт болон санхүүгийн урамшуулал үргэлжлэхийг таамаглаж байгаа бөгөөд одоогоор 10 их наяд юанийн төсвийн алдагдлын нөөц боломж үлдээд байна гэжээ.
2026 оны хувьд тус банкны ДНБ-ий өсөлтийн таамаглалыг 4.8% болгон нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь хэрэглээнд суурилсан эдийн засгийн тэнцвэржилт аажмаар явагдаж байгаатай холбоотой юм.
Гэсэн ч бүтцийн хүндрэлүүд хэвээр байгаа бөгөөд зөвхөн нийлүүлэлтийн талын шинэчлэлүүд эрэлт хэрэгцээг сэргээлээ гээд бүрэн хангалттай биш гэж шинжээчид анхааруулсан байна.
Энэхүү тайланд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны долдугаар сарын хурал нь илүү тодорхой бодлогын чиглэл гаргах боломжтой чухал үйл явдал болохыг онцолжээ.









