Энэтхэгийн төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэрүүд болох 'Indian Oil Corporation' (IOC) болон 'Bharat Petroleum Corporation Ltd'(BPCL) компаниуд ес, аравдугаар сард хэрэглэгчид нийлүүлэх бүтээгдэхүүнээ нөөцлөх үүднээс ОХУ-аас нефть худалдан авч эхэлсэн талаар уг асуудалд ихээхэн ойр тус компанийн албан тушаалтнууд мэдэгдсэн байна.
Энэтхэгийн төрийн өмчит үйлдвэрүүд ОХУ-аас нефт худалдан авахаа идэвхжүүлэх шийдвэр нь БНХАУ-руу хийх нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй байна.

Төрийн компаниуд долдугаар сард ОХУ нефтийн үнийн хямдралаа бууруулсан болон АНУ-аас ирсэн шүүмжлэл, мөн Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийг ОХУ-аас нефть худалдан авч буй шалтгаанаар Энэтхэгийн бараанд 25%-ийн нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрээ наймдугаар сарын 27-ноос хэрэгжүүлэхээ мэдэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалтаа зогсоогоод байсан юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
ОХУ гол бүтээгдэхүүн болох Urals-ийн хямдралаа ойролцоогоор баррель тутамд 3 ам.доллараар буулгасан нь Энэтхэгийн үйлдвэрүүдэд дахин сонирхол төрүүлсэн бөгөөд энэ хугацаанд БНХАУ нефтийнхээ худалдан авалтыг эрс нэмэгдүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлэв.
Urals-аас гадна Энэтхэгийн IOC компани Оросын өөр төрлийн нефть болох Varandey болон Siberian Light-ийг ч мөн худалдан авчээ.
Энэтхэгийн компаниуд нефт импортын талаарх мэдээлэлдээ албан ёсны тайлбар хийдэггүй байна.
Даваа гарагт IOC буюу тус улсын хамгийн том боловсруулах үйлдвэрийн төлөөлөл шинжээчидтэй уулзахдаа:
“Бид эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-ын нефтийг үргэлжлүүлэн худалдан авна” гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн долоо хоногуудад БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүд арав, арваннэгдүгээр сард нийлүүлэхээр 15 цуваа нефть худалдан авсан тухай хоёр шинжээч, нэг арилжаачин мэдээлжээ.










