
Нэгэнт эхлүүлсэн төслөө амжилттай дуусгах нь миний өмнөө тавьсан зорилго, өөртөө өгсөн амлалт.
Замын турш өнгөрөх машинууд гэрлээ асаан хүндэтгэл үзүүлж, зарим нь дохио өгч, зарим нь мэндчилж, урмын үг хайрлан дэмжиж байна. Багийн залуус минь алхам бүрд санаа тавьж, халамжилж, анхаарч явна. Ийм их итгэл, дэмжлэг дунд би амархан зогсох эрхгүй юм шиг санагдана.
Өвдөгний үений чагтан холбоос болон шөрмөсний хуучин гэмтэл сэдэрсэн ч мэргэжлийн эмч, дасгалжуулагчийн хяналтан дор эмчилгээ, нөхөн сэргээх арга хэмжээг авч, гүйлтээ үргэлжлүүлж байна. Энэ гэмтлийг гүйлт эхлэхээс өмнө бэлтгэлийн үеэр авсан бөгөөд ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйг мэдэж байсан тул сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй гарсан.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Ер нь ямар ч асуудалгүй ажил, ямар ч саадгүй зам гэж байдаггүй. Гол нь түүнийг хэрхэн давж гарах вэ гэдэг л чухал.
Дарханы замын шинэчлэлт хийгдэж, эвдэрсэн хэсгүүдээ засаж байгааг харахад сайхан байлаа. Энэ зам ашиглалтад орсноор олон хүний амь насыг хамгаалж, авто ослын эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн буянтай зам гэж бодогдож явлаа.
Харин замын хажуугаар хөглөрөх хогийг хараад сэтгэл эмзэглэв. Байгаль, зам, аялал, хүний хандлага бүгд хоорондоо холбоотой. Энэ сэдвээр манай багийнхан тусгай контент бэлтгэж байна.
Туулах зам 242 км үлдлээ.
Цааш явах зам байна.
Бид үргэлжлүүлнэ.









