
Сүүлийн үед манай улсад үндэстэн, угсаатны асуудлаарх яриа, санал бодол нэлээд олширч байна. Казахын ард түмэн "Салхи үлээхгүй бол өвсний толгой хөдөлдөггүй” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал учир шалтгаангүйгээр үүсдэггүй. Тиймээс бид энэ асуудалд тайван, ухаалаг хандаж, хүн бүр өөр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, алдаа дутагдлаа хамтдаа засах нь зүйтэй гэж бодож байна.
Миний хэлэх гэсэн санаа дараах хэдэн зүйл юм.
Нэгдүгээрт. Аймаг, сумын удирдлагууд болон төрийн албан хаагчид аливаа асуудалд үргэлж шударга хандах ёстой. Дээрээс, төвөөс ирсэн дарга нарыг хүндэтгэн хүлээн авах нь мэдээж зөв. Гэхдээ өдөр тутам хамт амьдарч, хөрш зэргэлдээ аж төрдөг Урианхай, Дөрвөд, Тува зэрэг бусад ястны иргэдийн нийгмийн асуудалд ч адилхан анхаарал хандуулах нь түүнээс ч чухал. Ялгаварлан гадуурхалт, талцал бүхэн шударга бус хандлагаас эхэлдэг.
Хоёрдугаарт. Казах хэл бол бидний эх хэл. Түүнийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь казах хүн бүрийн ариун үүрэг юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын төрийн хэлийг, ялангуяа залуучууд сайн эзэмшихэд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн иргэний үүрэг төдийгүй өнөөгийн нийгэмд ажил хөдөлмөр, боловсрол, амьдралд тань ихээхэн тус дэм болно.
Гуравдугаарт.Казах хүн бүр өөрийгөө нийт казах түмний төлөөлөл гэж бодож, биеэ зөв авч яваасай гэж хүсдэг. Учир нь бусад хүмүүс бидний үг яриа, үйлдэл, хүмүүжилээр дамжуулан казах түмнийг таньдаг. Тиймээс хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртээ хариуцлагатай байж, шударга ёс, хүнлэг чанарыг эрхэмлэн үлгэр жишээ болох хэрэгтэй. Манай өвөг дээдэс ч ийм зан чанарынхаа ачаар монгол түмний дунд нэр хүндтэй, хүндлэлтэй амьдарч ирсэн. Тэр нэр төрийг бид үргэлжлүүлэх учиртай.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Дөрөвдүгээрт. Төрийн аливаа шийдвэр хууль, шударга ёсонд тулгуурлах ёстой. Танил тал, хувийн ашиг сонирхол, тал зассан хандлагад зай байх ёсгүй. Шийдвэр бүр ард түмний эрх ашигт нийцэж байж л улс орон хөгжинө.
Бидний өвөг дээдэс Амьдарч буй орны хуулийг сахих нь ариун үйл хэрэг гэсэн утгатай сургаал үлдээсэн байдаг. Бид амьдарч буй улсынхаа хууль тогтоомж, төрийн бодлого, үндсэн зарчмыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг. Тиймээс төрийн ёслол, олон нийтийн арга хэмжээнд аливаа алдаа, зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Тавдугаарт: Өнөөдөр манай аймаг урьдын адил алслагдсан бүс нутаг биш болсон. Зам тээвэр хөгжиж, аялал жуулчлал эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Жил бүр манай нутагт дотоод, гадаадын олон мянган жуулчин ирдэг. Иймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж буй байгууллага, хувь хүмүүс үйлчилгээний соёл, чанартаа онцгой анхаарах хэрэгтэй. Зочныг хүндэтгэн угтаж, сэтгэл хангалуун үдэх нь казах түмний эртний ёс заншил, бахархал юм. Сэтгэл хангалуун буцсан жуулчин дараа дахин ирдэг, бусдад ч сайн сэтгэгдэл түгээдэг. Энэ нь зөвхөн эдийн засгийн ашиг биш, мөн манай ард түмний нэр хүндийг өргөх чухал хүчин зүйл юм.
Энэ бүхнийг би хэн нэгэнд сургаал айлдах, эсвэл шүүмжлэх гэсэндээ биш, харин сүүлийн үед гарч буй асуудлуудын талаар өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм. Зарим маргаан бидний өөрсдийн дутагдал, сул талаас ч үүдэлтэй байж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс тэдгээрийг хамтдаа засаж чадвал бид хойч үедээ эв нэгдэл, харилцан хүндлэл, шударга ёсны сайхан үлгэрийг өвлүүлэн үлдээх болно.
Бидний хамгийн үнэт зүйл бол эв нэгдэл юм. Эвтэй байвал ирээдүй маань бат бөх байна. Монгол, казах ард түмний нөхөрлөл улам бэхжиж, төрөлх нутагтаа эв найрамдалтай, аз жаргалтай, утга учиртай амьдрах болтугай.









