Монгол Улсын Өмнөговь аймаг дахь “Оюу Толгой” ордын 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани бол дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг юм. Тус компани төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан, литий, алмааз болон бусад ашигт малтмалыг олборлодог бөгөөд Австрали, Монгол, Канад, АНУ зэрэг олон оронд үйл ажиллагаа явуулдаг.

Доминик Бартон (Dominic Barton) нь “Рио Тинто” компанийн “Төлөөлөн Удирдах Зөвлөл”-ийн дарга юм. Тэрээр энэ албан тушаалыг 2022 оны тавдугаар сараас хойш 5 дахь жилдээ хашиж байгаа аж. ТУЗ-ийн даргын хувьд компанийн урт хугацааны стратеги, засаглал, хяналтыг удирдаж, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
"Рио Тинто" компанийн ТУЗ-ийн даргаар томилогдохоосоо өмнө Доминик Бартон “McKinsey & Company” гэх зөвлөх компанид 30 гаруй жил ажиллаж, 2009–2018 онд дэлхийн удирдах түнш (Global Managing Partner)-ээр ажилласан туршлагатай. Тэрээр 2019–2021 онд Канад улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж асан. Өнөөдөр Канад Улсын Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа Марк Карни өмнө нь Канадын Төв Банк, Английн Төв банкны Ерөнхийлөгчөөр 2 өөр улсын төв банкыг удирдаж асан нэгэн. Түүнтэй энэ зэрэгцэхүйц нэгэн бол яах аргагүй Доминик Бартон юм. Мөн тэрээр хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулдаг LeapFrog Investments хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн дарга. Харин Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирлаар Саймон Тротт (Simon Trott) гэх эрхэм ажилладаг.
Доминик Бартоны талаар олон нийтэд яригддаг нэг сэдэв бол түүний олон улсын удирдагчид, бизнесийн элитүүдтэй тогтоосон өргөн хүрээний харилцаа юм.
1. World Economic Forum (WEF)-тэй холбоо
Доминик Бартон олон жилийн турш Дэлхийн эдийн засгийн форумын (Давосын форум) үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Энэ нь ер бусын зүйл биш бөгөөд дэлхийн томоохон компаниудын олон удирдагч жил бүр оролцдог уламжлалтай. Давосын чуулган дээр тэрээр улс орнуудын төрийн тэргүүнүүд, сангийн сайд нар, томоохон хөрөнгө оруулалтын сангууд, дэлхийн банк, олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцдог.
2. Доминик Бартон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан домогт дипломатч Хэнри Кессенжиртэй холбоотой гэгддэг
Доминик Бартон, Хенри Киссинжер нар олон улсын бизнес, геополитикийн арга хэмжээнүүдэд оролцож байсан бөгөөд Хенри Киссинжерийн байгуулсан зөвлөх хүрээлэнгүүдтэй зарим арга хэмжээгээр огтлолцдог нь түүнийг аугаа дипломатчтай холбоотой гэсэн хардлагыг төрүүлж байжээ. Гэхдээ Хенри Киссинжер Доминик Бартоны зөвлөх байсан гэх баттай нотолгоо байхгүй. Гэхдээ тэднийг танил хүрээнд байсан байж болох ч нягт хамтрагч байсан гэж хэлэхэд хангалттай баримт байдаггүй байна. Харин олны үг ортой, түүн дундаа барууны хэвлэлүүдийн таамаг нэг их хол зөрдөггүй.
3. Хятадтай тогтоосон харилцаа
Доминик Бартон “McKinsey & Company” гэх зөвлөх компанид 30 гаруй жил ажилласан нь түүнийг үндэстэн дамнасан, зах зээлийн үнэлгээ нь 170,8 тэрбум ам.доллараар хэмжигддэг “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллах нэг сонголт байж болох боловч “Рио Тинто” компанийн 19 хувийг эзэмшдэг (тус бүр 14.55%) “Банк Оф Чайна”, “Алуминум Корпорэйшн оф Чайна Лимитед” компани нөлөө байсан байхыг мартаж болохгүй. БНХАУ-ын энэхүү хоёр компанийг хөшигний ард тус улсын коммунист элитүүд удирддаг нь нууц биш. Түүнчлэн “Рио Тинто” компанийн хамгийн ирээдүйтэй төсөл болох “Оюу Толгой”-н орд төв азийн оройд орших Монгол Улсад байдаг нь түүнд бас л нэг давуу тал байсан болов уу. Түүн дундаа “Оюу Толгой”-н гүний уурхай ашиглалтад орж, тонн зэс Лондонгийн Түүхий Эдийн бирж дээр 13’208 ам.доллар хүрч байгаа үед шүү дээ.
Доминик Бартон манай хөрш БНХАУ-д элчин сайдаар 3 жил гаруйг өнгөрүүлсэн. Үндэстэн дамнасан "Рио Тинто" компанийн хувьд элчин сайд байсан хүмүүсийг ТУЗ-ийн даргаар ажиллуулдаг нь гэм биш зан юм. Тухайлбал “Оюу Толгой” ХХК-ийн анхны ТУЗ-ийн дарга нь Монгол Улсаас Канад улсад сууж байсан Галсангийн Батсүх гэх эрхэм байлаа. Галсангийн Батсүх гэх эрхэм “Оюу Толгой” ХХК ТУЗ-ийн даргаар 15 жил ажилласан. Доминик Бартон нь БНХАУ-ын бизнесийн орчинг сайн мэддэг стратегч нарын нэг гэж үнэлэгддэг нэгэн. Энэ нь “Рио Тинто” компанид түүнийг сонгох гол хөшүүрэг гэж бид дээр бичсэн. Хятад бол дэлхийн хамгийн том металл хэрэглэгч улсын нэг бол Монгол Улс удахгүй зэсийн экспортоороо дэлхийд тэргүүлэх болно.
Зэс бол өөрөө ирээдүйн ДАТА ТӨВ, цахилгаан машин, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний суурь металл.

4. Монголд ямар ач холбогдолтой вэ?
Монголын хувьд хамгийн чухал асуудал бол Доминик Бартоны хувийн сүлжээ биш, харин “Рио Тинто” компанийн стратеги юм. Хэрэв “Рио Тинто” компани “Оюу Толгой” ордыг амжилттай өргөжүүлж, Монголын Засгийн газартай тогтвортой хамтран ажиллаж чадвал
Тодруулга: 6 дугаар сарын 30-ны өдрийн хэлэлцээрийн үр дүнд Монгол улсын одоогийн удирдагчид ихээхэн сэтгэл хангалуун байж, ард түмэндээ хэлэлцээрийн талаар сүртэй мэдэгдэл хийхэд хүргэсэн. Энд нэг зүйлийг тодруулахад Монголын Ерөнхий сайд нар болох Санжийн Баяр, Чимэдийн Сайханбилэг нар иймэрхүү сүртэй мэдэгдэл хийж Монголчууд "Оюу Толгой"-н ордоосоо удахгүй хишиг хүртээнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл Монголчууд хишгийг нь хүртээгүйгээр барахгүй нэг нь эх орондоо үргэлж баалуулж нөгөөх нь эх орондроо ирэх нүүргүй холын Америкад эх орноосоо “золбирон” амьдарч байгаа.
Ковид цар тахолаас хойш бий болсон технологийн хөжил, улс орнуудын геополотикийн хурцадмал байдлаас болсон зэсийн дэлхийн эрэлтийг ашиглаж чадвал, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Гэхдээ "Рио Тинто" компани санхүүгийн мөлжлөгөө хийсээр байвал эцэстээ хоёр тал хоёулаа зодоонтой салж мэдэх байсан. Монголчууд ч тэр “Рио Тино” компани ч тэр Доминик Бартонд ихээхэн найдлага тавьж байна. Нөгөө талаас улс төрийн маргаан, хууль эрх зүйн тодорхойгүй байдал эсвэл дэлхийн зах зээлд уналт үүсвэл төслийн өгөөжид сөргөөр нөлөөлж болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Баримт ба таамаглалыг ялгах нь:
Интернэтэд Доминик Бартоныг "Дэлхийг удирддаг элит бүлэглэл"-тэй холбосон олон таамаг, хуйвалдааны шинжтэй мэдээлэл байдаг. Одоогоор тэдгээрийг нотолсон найдвартай баримт нийтэд ил болоогүй байна.
Харин баримтаар тогтоогдсон зүйлс нь:
-Мэдээж тэр дэлхийн томоохон корпорацын удирдагч.
-Олон улсын бизнес, дипломат хүрээнд өргөн сүлжээтэй.
-“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын хувьд компанийн урт хугацааны стратегид чухал нөлөөтэй.
Харин Монголын хувьд "Оюу Толгой" ордын ач холбогдлоос шалтгаалан түүний шийдвэрүүд тодорхой хэмжээнд чухал байдаг. Иймээс түүний нөлөөг үнэлэхдээ нийтэд батлагдсан баримт болон батлагдаагүй таамаглалыг ялгаж авч үзэх нь хамгийн зөв юм. Доминик Бартоны талаар ярьдаг хүмүүс түүнийг хоёр компанийн ТУЗ-ийн дарга биш, харин дэлхийн улс төр, бизнес, хөрөнгө оруулалтын хүрээнд нөлөө бүхий СТРАТЕГИЧ гэж үздэг. Түүний Монголтой холбоотой ач холбогдлыг дараах гурван өнцгөөс харж болно.
Үүнд:
1. Хятадтай холбоотой туршлага
Доминик Бартон 1990-ээд оноос эхлэн өмнөх компанидаа ажиллаж байхдаа БНХАУ-тай хувь заяагаа холбосон. Тэрээр McKinsey & Company-ийн Шанхайн оффисыг удирдаж байсан бөгөөд БНХАУ-ын олон төрийн өмчит болон хувийн томоохон компаниудад зөвлөгөө өгчээ. Түүнийг ерөнхийд нь БНХАУ-аар мэргэшсэн стратегич гэж нэрлэхэд буруудахгүй. БНХАУ-аар дамжуулаад Монголыг ч гадарлана. Дорнын соёл гэдэг өөрөө ялгамжтай зүйл бус. Тэрээр 2019–2021 онд Канадаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар ажилласан. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа маш хурцадмал байсан ч тэр дипломат шугамаар хамтын ажиллагааг хадгалахыг зорьсон. Та бүхэн санаж байгаа бол БНХАУ-ын технологийн тэргүүлэх Хуавэй компанийн өв залгамжлагчийг Канадууд АНУ-ын хүсэлтээр цагдан хорьсон нь БНХАУ-ын коммунист элитүүдийн ихээхэн эгдүүг хүргэж байсан юм. Энэ туршлага нь Монголын хувьд ач холбогдолтой. Учир нь Монголын уул уурхайн экспортын хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд “Рио Тинто” компанийн бүтээгдэхүүний гол зах зээлүүдийн нэг мөнөөс мөн.
2. McKinsey дахь сүлжээ
McKinsey бол дэлхийн хамгийн нөлөө бүхий менежментийн зөвлөх компаниудын нэг. Доминик Бартоны үед тус компани дэлхийн олон засгийн газруудад зөвлөгөө өгч, томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч, уул уурхайн салбарын компаниудтай өргөн хүрээнд ажилласан. Үүний үр дүнд Доминик Бартоныг дэлхийн улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын өргөн сүлжээтэй болсон гэж үздэг. Энэ нь Рио Тинто компанид олон улсын хөрөнгө оруулагчид, банкууд болон Засгийн газруудтай харилцахад давуу тал болдог байж болох юм.
3. Энэ нь Монголд ямар боломж авчрах вэ?
Хэрэв Рио Тинто компани Монголд урт хугацаанд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлбэл “Оюу Толгой” ордын олборлолт нэмэгдэж,
-Монголын экспорт өсөх боломжтой.
-Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.
-Дэд бүтэц, ханган нийлүүлэгчдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж болно.
Гэхдээ эдгээр нь зөвхөн компанийн шийдвэрээс хамаарахгүй. Монголын хууль эрх зүйн тогтвортой орчин, Засгийн газрын бодлого, дэлхийн зах зээл дахь зэсийн үнэ зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө.
4. Болзошгүй эрсдэл
Нөгөө талаас дараах эрсдэлүүд байсаар байна. Монголын улс төрийн тогтворгүй байдал. Татвар, гэрээтэй холбоотой маргаан. Энэ бол Монголчуудын гэхээсээ “Рио Тинто” компанийн өмнөх удирдлагуудын увайгүй дээрэлхүү шуналаас үүдэлтэй. Мэдээж монголын авилгач сайд нарын ч буруу бий.
Зэсийн дэлхийн зах зээлийн үнийн савлагаа.
Геополитикийн өрсөлдөөн, ялангуяа АНУ, Хятад зэрэг том гүрнүүдийн ашиг сонирхлын өөрчлөлт.
Ийм нөхцөлд Доминик Бартоны дипломат болон стратегийн туршлага “Рио Тинто” компанид эрсдэлийг удирдахад туслах хүчин зүйл байж болох ч бүх эрсдэлийг бүрэн арилгана гэсэн үг биш.
Доминик Бартон бол уурхайн инженер эсвэл геологич гэхээсээ илүү дэлхийн хэмжээний корпорацын засаглал, олон улсын харилцаа, урт хугацааны стратегийн удирдагч юм. Түүний хувьд “Оюу Толгой” орд бол зөвхөн нэг уурхай биш, харин “Рио Тинто” компанийн дэлхийн хэмжээнд хамгийн үнэ цэнтэй стратегийн хөрөнгийн нэг юм. Тиймээс тус компанийн гол зорилго нь төслийг Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудтай тогтвортой хамтран, олон арван жилийн турш үр ашигтай ажиллуулахад оршдог.
Доминик Бартон 1962 онд Уганда улсад Канад гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нь багш, шашны номлогчийн ажил хийн Уганда улсад амьдарч байсан байна. Тэрээр Канад улсын иргэн. Боловсролын хувьд АНУ-ын Колумбын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, дараа нь Оксфордын Brasenose College-д магистрын зэрэг хамгаалсан. Гэрлэсэн бөгөөд хүүхдүүдтэй гэсэн мэдээлэл нийтэд бий. Гэхдээ эхнэр, хүүхдүүдийнх нь нэр, хувийн мэдээллийг зориуд олон нийтээс нууцалдаг бөгөөд хэвлэлд бараг гардаггүй аж. Түүнийг даруухан, олон нийтийн анхаарлаас ангид байхыг эрхэмлэдэг хэмээн найзууд нь дүгнэдэг. Нийгмийн сүлжээнд идэвхтэй биш бөгөөд хувийн амьдралаа нэг их сурталчлаад байдаггүй.
Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн ярьснаар Доминик Бартон олны өмнө тайван, дөлгөөн байдлаар ярьдаг нэгэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал камерийн өмнө түүнийг загнах зандрахын хооронд ярьж байхад ч түүний харц тогтвортой байж, дөлгөөн царай гарган "Монблан" брэндийн балаар тэмдэглэл хөтөлж, аажуу тайван байгааг өчигдөр Монголчууд нийтээрээ харсан.
Доминик Бартон нь олон улсын улс төр, эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй, урт хугацааны стратеги боловсруулахдаа чадварлаг, олон орны соёл, бизнесийн орчныг ойлгодог удирдагч гэж үнэлэгддэг аж.

өрсөн он: 1962 он.









