АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд Хойд Америкийн Мэйжор лигийн / Major league /өнгөрөгч улирлын аварга Лионил Месси тэргүүтэй "Интер Майами" багийг хүлээн авчээ.

Цагаан ордны зүүн танхимд болсон арга хэмжээнд "Инер Майами" багийн тоглогчдоос гадна багийн эзэн Хорхе Мас болон Мэйжор лигийн комиссар Дон Гарбер нар оролцож нил ягаан өнгийн 47 дугаартай өмсгөл бэлэглэжээ.


“Интер Майами” багийн хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ довтлогч Лионел Мессиг ерөнхийлөгч Д.Трамп Бразилын домогт хөлбөмбөгчин Пелетэй зүйрлэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Хэн нь илүү вэ? Месси юү эсвэл Пеле юү? Месси гэж би бодож байна. Пеле маш сайн байсан, гэхдээ энэ залуу маш их эрч хүчтэй хүн юм” гэж Трамп хэлсэн байна.

Уулзалт болохын өмнөхөн Трамп Месситэй тусгайлан ярилцжээ.
Мөн уулзалтын үеэр Д.Трамп Иранд явуулж буй байлдааны ажиллагааны явцын талаар ярих үед хажууд нь Л.Месси зогсож байв. “АНУ-ын зэвсэгт хүчин Израилын гайхалтай түншүүдийн хамтаар Ираны пуужингуудыг устгана” гэж Ерөнхийлөгч хэлснийг Х нийгмийн сүлжээн дэх The Touchline аккаунтад дурдсан байна.











