
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд болон бүс нутагт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, Армени Улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.









