



















"Лос Анжелес Лейкерс"-ийн супер од Лука Дончич Европын аварга шалгаруулах тэмцээний (Евробаскет) бэлтгэл тоглолтын үеэр бэртэх шахсан ч цаашид ноцтой үр дагаварт хүргэхгүй гэж The Athletic мэдээллээ.

Дончичийн багийн нэг тоглогч руу өрсөлдөгчийг түлхэх үед түүний баруун хөл бэртсэн байна. Тэрээр талбай дээр хэсэг хэвтсэний дараа арайхийн алхсаар өөрөө хувцас солих өрөө рүү оржээ.
Гэвч удалгүй Лейкерсийн хөгжөөн дэмжигчдийн санааг амрааж сандалдаа буцаж ирсэн байна.
Энэ сарын эхээр 3 жилийн 165 сая ам.долларын гэрээний сунгалтад гарын үсэг зурсан Дончич Лейкерст ирснээсээ хойш 28 тоглолтод (бүгдэд нь гараанд) оролцохдоо дунджаар 28.2 оноо, 8.1 бөмбөг авалт, 7.5 дамжуулалт хийжээ. Тэр 2 дугаар сарын 2-нд хийгдсэн гурван талт наймаагаар Лейкерст ирсэн юм.
26 настай Дончич мэргэжлийн карьерынхаа 450 тоглолтод (бүгдэд нь гараанд) 28.6 оноо, 8.6 бөмбөг авалт, 8.2 дамжуулалт дундажтайгаар тоглоод байна. Тэрээр 2018–2025 онд Даллас Мавериксийн төлөө, харин 2025 оноос Лос Анжелес Лейкерсийн төлөө тоглож байгаа юм.










