Уулын цанын эмэгтэйчүүдийн Супер -Жи төрөлд Италийн Федерика Бриньоне алтан медаль хүртлээ. 35 настай Итали бүсгүй өмнө нь giant slalom төрөлд түрүүлээд байсан бөгөөд эх орондоо болж буй Олимпын наадмаас хоёр дахь алтан медалиа зүүж буй нь энэ.

Хэдхэн сарын өмнө, тодруулбал 2025 оны дөрөвдүгээр сарын гурванд Италийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Федерика маш хүнд бэртэж, зүүн хөл нь хоёр ч хэсгээрээ хугарсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрбээр хагалгаа хийлгэсний дараа дөнгөж 11 дүгээр сарын сүүлчээр л анх удаа цасан дээр гарч, энэ оны нэгдүгээр сараас л бүрэн бэлтгэл хийж эхэлсэн ажээ.

Тэгвэл сарын дараа түүнийг Олимпын хос алтан медаль зүүгээд зогсож байна гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Федерико Бриньоне ямар их тэсвэр тэвчээр, эр зориг, эрсдэл гаргаж байж энэ амжилтад хүрсэн бол ? Яах аргагүй энэ олимпын тодотгол, баараггүй баатруудын нэг нь Бриньоне бүсгүй боллоо.











