Германы тамирчин өвлийн Олимпын наадмын ердийн трамплинаас харайх төрөлд алтан медаль хүртлээ.
Өчигдөр Валь-ди-Фьемма хөндийд болсон цанын трамплинаас харайх тэмцээний финалд 102 ба 106,5 м-ийн үсэрч нийт 274,1 оноо авснаар алтан медалийн болзол хангасан. Мөнгөн медаль хүртсэн Польшийн тамирчин, 19 настай Кацпер Томасяк 270,7 оноо авсан бол Японы 24 настай Рэн Никайдо, Швейцарын 34 настай харайгч Грегор Дешванден нар ижилхэн 266 оноо авснаар хүрэл медалийг хуваан хүртлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
.webp)
Баден-Вюртемберг мужийн уугуул, 25 настай Раймундын хувьд Олимпын алт бол анхны том ялалт юм. Үүнээс өмнө тэрбээр дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд нэг ч удаа түрүүлж байгаагүй аж. Түүнд одоо дахин нэг алтан медаль хүртэх боломж байгаа бөгөөд Германы баг 10-ны өдөр багийн холимог төрөлд өрсөлдөнө.
Раймундын медаль Германы багийн авсан хоёр дахь алтан медаль бөгөөд нэг хоногийн өмнө 26 настай чарганы төрөлд Макс Лангенхан Кортина-д'Ампеццо хотын мөсөн зам дээр уралдахдаа 3 минут 31,191 секундийн амжилтаар Олимпын аварга болсон юм.










