"Форд Мотор" компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли энэ долоо хоногт болсон Aspen Ideas Festival арга хэмжээнд оролцох үеэр БНХАУ-ын цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгчид барууны өрсөлдөгчдөөсөө “мэдэгдэхүйц давуу” байгааг анхаарууллаа.
Жим Фарли БНХАУ-ын цахилгаан автомашинуудыг технологи, өртөг зардал, угсралтын чанар зэрэг бүх талаараа барууны машинуудыг давсан гэсэн юм.

Тэрбээр "Huawei" болон "Xiaomi" зэрэг технологийн компаниуд БНХАУ-ын автомашинуудын дийлэнхэд нь шууд нэгтгэгдэн ажиллаж, илүү дэвшилтэт, ухаалаг стандартыг бүрдүүлж байгааг онцлолсон.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Та утсаа автомашиндаа холбох ч шаардлагагүй – таны бүх дижитал амьдрал шууд автомашинд тань байдаг,” гэж Фарли хэлсэн байна.
Барууны автомашин үйлдвэрлэгчид цахим экосистем, ухаалаг холболтын хөгжүүлэлтэд Хятадын өрсөлдөгчдийн эсрэг хэтэрхий удаан хариу үзүүлж байгааг тэрбээр мөн шүүмжилж, барууны үйлдвэрлэгчид шинэчлэлд илүү хурдан, зоримог хандахгүй бол БНХАУ-ын автомашинууд дэлхийн зах зээлийг эзлэх аюул тулгарч байгааг анхааруулсан юм.










