Францын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль ойртохын хэрээр улс төрийн нөхцөл байдал улам тодорхой болж байна.
Одоогийн судалгаануудаар хэт үндсэрхэг үзлээрээ удам дамжин алдаршсан хатагтай Марин Ле Пен санал асуулга болон бооцооны зах зээлийн таамаглалууд дээр тэргүүлж байгаа бол хөрөнгө оруулагчид Францын төсвийн тогтвортой бус байдал, улс төрийн хуваагдмал нөхцөлд санаа зовсоор байна.
гэж UBS банкны эдийн засагчид тайландаа дурджээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 2027 оны дөрөвдүгээр сарын 18-нд, харин шаардлагатай тохиолдолд (нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босго дава х бол) хоёр дахь шат нь тавдугаар сарын 2-нд болохоор товлогдсон байна.
Барууны популист, хэт үндсэрхэг Үндэсний нэгдэл (RN) намын нэр дэвшигч Марин Ле Пен одоогоор сонгуулийн судалгааг тэргүүлж байгаа аж. Тэрээр долдугаар сард нэр дэвшихээ албан ёсоор зарласнаас хойш явуулсан санал асуулгуудын дүнгээр ерөнхийдөө тогтвортой тэргүүлж байна.
UBS банкны 4дийн засагчдын гаргасан тайланд дурдсан бооцооны зах зээлийн таамгаар есдүгээр сарын 9-ний байдлаар Ле Пен сонгуульд ялах магадлал 39 хувьтай. Харин түүний араас Францын Ерөнхий сайд асан Эдуар Филипп 28 хувь, зүүний хүчний улс төрч Жан-Люк Меланшон 14 хувийн магадлалтайгаар эрэмбэлэгджээ.
Санал асуулгууд ч Ле Пен эхний шатанд бусдаас нэлээд илүү олон санал авах төлөвтэй байгааг харуулж байна. Түүнчлэн хоёр дахь шатанд хэнтэй өрсөлдөхөөс үл хамааран Ле Пен өрсөлдөгчөөсөө давуу байх боломжтой гэсэн таамаг гарчээ.
Сонгуулийн хамгийн том тодорхойгүй байдлын нэг нь төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд олон нэр дэвшигчтэй байгаа явдал юм. Одоогоор ойролцоогоор 25 улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байна. Төвийн хүчнүүд олон нэр дэвшигчтэй оролцвол эхний шатны санал хоорондоо хуваагдах эрсдэлтэй. Ингэснээр Ле Пен тэргүүлдэг RN нам болон Меланшоны тэргүүлдэг “Буулт үл хүлцэх Франц” (La France Insoumise) намын нэр дэвшигчид хоёр дахь шатанд гарч ирэх боломж нэмэгдэж болзошгүй юм.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Ерөнхийлөгч Макроны ойрын хүрээллийн улс төрч Габриэль Атталь болон Эдуар Филипп нар хоёулаа нэр дэвших эсэхээ 2027 оны эх хүртэл эцэслэн шийдэхгүй байж магадгүй байна.
Улс төрийн нөхцөл байдлаас гадна Францын төсвийн бодлого хөрөнгө оруулагчдын хувьд томоохон асуудал хэвээр байна. Францын төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий ойролцоогоор 5 хувь хэвээр байх төлөвтэй байгаа бол, Засгийн газар 2027 онд алдагдлыг 4.9 хувь болгох зорилт тавьжээ.
Гэвч төсвийн алдагдлыг хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй бол Францын улсын өр 2033 он гэхэд ДНБ-ий 121 хувьд хүрч болзошгүй гэж UBS банкны эдийн засагчид тооцсон байна.
Францын 2027 оны төсвийн төслийг есдүгээр сарын 30-нд танилцуулах ёстой бөгөөд энэ нь Засгийн газрын хувьд дараагийн томоохон сорилт байх юм.
Хэрэв Засгийн газар төсвийн төслөө Парламентаар батлуулж чадахгүй бол Франц улс 2027 оны ихэнх хугацаанд түр төсвийн зохицуулалтаар ажиллах нөхцөл үүсэж болзошгүй. Энэ нь тус улсын төсвийн эрсдэлийн талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлэх болно.
Зээлийн хүүгийн зах зээлийн стратегичид Францын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж Германы ижил хугацаатай бондын өгөөжөөс 90 суурь нэгжээс илүүгээр давж магадгүй гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Францын өрийг Германы өрөөс илүү эрсдэлтэй гэж үзвэл Францын бондын хүү өсөх дарамт үүснэ.
Одоо хөрөнгө оруулагчид дараах үйл явдлуудад анхаарлаа хандуулж байна. Үүнд:
-Есдүгээр сарын 27 – Сенатын сонгууль
-Есдүгээр сарын 30 – 2027 оны төсвийн төсөл
-Аравдугаар сар – Зүүний хүчнүүдийн дотоод сунгаа
-Аравдугаар сарын 24–25 – Үндэсний нэгдэл намын их хурал
-Францын зээлжих зэрэглэлд хийх ээлжит үнэлгээ
Ерөнхийдөө, хэт үндсэрхэг үзлийг ааваасаа өвлөж авсан Марин Ле Пен одоогоор 2027 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол фаворит болж байна.









