
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээр нь 3 жилийн хугацаанд мөрдөгдөх бөгөөд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан хамрагдах юм.
•Хоёр тал нийт 367 кодод хамаарах бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон.
•356 кодын барааны тарифыг шууд тэглэнэ.
•6 кодын барааны тарифыг 25 эсвэл 50 хувиар бууруулна.
•5 кодын бараанд тарифын квот хэрэгжүүлнэ.
•365 кодын барааны тарифыг шууд тэглэнэ.
•2 кодын барааны тарифыг 25 хувиар бууруулна.
•Барааны өртгийн 50 хувиас дээш нь Монгол Улсаас гаралтай бол тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
•Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгох зохицуулалт мөрдөнө.
•Тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд EAM маягтын гарал үүслийн гэрчилгээ шаардлагатай.
•5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд үйлдвэрлэгч, экспортлогч өөрөө гарал үүслийн мэдүүлэг гаргах боломжтой.
•Түр хэлэлцээрт хамаарах барааны гаалийн хяналт, бүрдүүлэлтийн аргачлалыг баталсан.
•CAIS системд эдгээр мэдүүлэг бусад мэдүүлгээс ялгарч харагдах тул бүрдүүлэлт түргэн явагдана.
•Импортлогчид бараагаа хилээр оруулахаас өмнө цахимаар урьдчилан мэдүүлэх боломжтой болсон.
Шинэ аргачлал хэрэгжсэнээр ЕАЭЗХ-ны орнуудаас импортолж буй барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносож, тарифын хөнгөлөлт авах нөхцөл илүү тодорхой болж, гадаад худалдааны зардал буурах ач холбогдолтой гэж дурдсан байна.









