



















Италийн 22 настай биатлонч Ребекка Пасслерийг допинг хэрэглэсэнд тооцож, тэмцээнд оролцох эрхийг нь хасаад байсан юм. Тэгсэн эцэстээ хэргийн буруутан нь тамирчин бүсгүй биш харин халбага "Nutella" өтгөн шоколад болж хувирлаа.

Өнгөрөгч сарын 16нд Италийн допингийн эсрэг агентлаг гэнэтийн журмаар биатлонч бүсгүйгээс допингийн сорьц авахад түүний биенээс летрозол бодис илэрсэн юм байна. Гэтэл летрозол бодис нь хөхний булчирхайн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг гэнэ. Ребеккагийн ээж Херлинде Пасслер нь хөхний булчирхайн хавдартай бөгөөд өнгөрсөн жилээс эм, тариа хэрэглэж эхэлжээ. Ингээд нөхцөл байдлыг дүгнэж үзээд, нарийн шалгахад Ребеккагийн биед летрозол "Nutella" буюу өтгөн шокладан түрхэлгээр дамжиж орсон байж болно гэж үзжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
Яаж "Nutella"-гаар дамжих вэ? гэхээр түүний ээж нь эм уухдаа амтыг нь зөөллөх санаатайгаар Nutellа-тай хольж халбагаар уудаг байж. Харин тэрхүү халбагыг Ребекка ямар нэгэн тохиолдлоор амандаа хийснээр биед нь летрозол орсон байх магадлалтай гэж үзжээ. Тэрхүү халбагыг нарийн шинжилж үзэхэд летрозолын үлдэгдэл илэрсэн байна.
Ингэж ахуйн чанарын нэгэн тохиолдлоор тамирчин бүсгүйн биед допинг орсон байж болохыг тогтоожээ.
Ребекка Пасслерын биенд маш бага хэмжээгээр летрозол илэрсэн нь улам ч үнэмшил төрүүлжээ. Үүнээс хоёр сарын өмнө допингийн шинжилгээ өгөхөд “цэвэр” гарч байсан тул итгэх хэрэгтэй гэж үзэж, шийтгэлийг цуцалж, тэмцээнд оролцох эрхийг нь нээжээ.










