Гурав дахь удаагаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн Зүүн азийн сүпер лигийн 25/26 оны "С" хэсгийн сүүлийн тоглолт "M-BANK" аренад зохион байгуулагдлаа. Талбайн эзэн өнгөрөгч улирлын дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд, 2025 оны эзэн хааны цомын дэд аварга Японы Алварк Токио багийг хүлээн авлаа. Хоёр багийн хэсгийн эхний тоглолт өнгөрөгч оны 10 сарын 8нд Японд бол Хүлгүүд өрсөлдөгчөө 84-69-ийн харьцаатай буулгаж байсан юм. Гэсэн ч Японы баг тэрхүү хожигдлын дараа Себастьян Саиз, Райан Росситер зэрэг өндөр зэрэглэлийн легионер тоглогчдоор бүрэлдхүүнээ зузаатгаснаар тэдний амжилт 4-1 болж хэсгээ тэргүүлж эхэлсэн гэхэд болно. Улирлын эхэнд 3 дараалан хожил байгуулаад байсан Хүлгүүд, Нью Тайпей Кингс болон Чанвон LG Сакерс багуудад дараалан хоёр хожигдсноор "С" хэсгийн байдал орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Өнөөдрийн тоглолтонд аль хожисон баг нь хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарах учиртай.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Энэ тэнцүү өрсөлдсөн уг тоглолтонд зочин баг болох Алварк Токио өрсөлдөгч Хасын Хүлгүүдийг 97-93 харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарлаа. Японы багаас Испани иргэншилтэй цагтаа Евро лигийн Реал Мадрид багт данстай явсан Себастьян Саиз 38 оноо авч багаа тэргүүллээ. Тэдний хувьд дундаас 45.45%тай довтолж, 3 онооны шугамын араас 45.95%тай шидсэн нь хожилд хүргэжээ. Хүлгүүдээс Яан Миллер 25 оноо, Барсболд, Азбаяр, Жорди Циманга нар тус бүр 16 оноо авч багаараа холын зайнаас 34.62%тай довтолсон нь хожигдох гол шалтгаан байлаа.









