



















Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны Удирдах Зөвлөл арилжааны банкнуудад хамаардаг крипто болон токентой холбоотой удирдамжаа цуцалснаа зарлалаа. Энэхүү шийдвэр нь өөрчлөгдөж буй эрсдэлүүдтэй уялдуулан банкны салбар дахь шинэчлэлийг дэмжих зорилготой аж.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Удирдах Зөвлөл 2022 онд гаргасан хяналтын шийдвэрээ цуцалж байна. Уг шийдвэр нь крипо валютын төлөвлөсөн, эсвэл хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар арилжааны банкууд заавал мэдэгдэх үүрэгтэй байсан юм. Шийдвэрийг цуцалсны үр дүнд банкнууд крипто валютынхаа талаар урьдчилсан мэдээлэл өгдгөө болино. Мөн 2023 онд гаргасан крипто валюттай холбоотой хоригийг ч цуцалж байгаа аж. Мөн хоригийг цуцалснаар крипто валюттай холбоотой шаардлагууд цуцлагдах юм.
Цаашид Удирдах Зөвлөл Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC), Мөнгөний Хяналтын Газартай (Office of the Comptroller of the Currency) хамтран крипто хөрөнгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ямар арга хэмжээ авч болохыг судлахаар болсон байна.











