
Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНХАУ-ын Шэньжэнь хотын Худалдааны танхим, “Shenzhen Enterprise Service Center”, “IDEE-SZ” олон улсын үзэсгэлэнгийн байгууллагатай хамтран “Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” арга хэмжээг 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Шэньжэнь хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Европын Холбооны байгууллагууд дахь Элчин сайд, доктор Иштван Уйхэй, Шэньжэний Худалдааны нэгдсэн холбооны Намын хорооны нарийн бичгийн дарга Линь Хүй тэргүүтэй Монгол Улс, БНХАУ, Унгар Улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 170 гаруй төлөөлөгч оролцлоо.
Форумын үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Г.Тулга “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл, танилцуулга хийж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага болон цаашдын боломжийн талаар мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн “Монгол, Хятад улсын эрчим хүчний салбарын цахим шилжилт” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, хоёр улсын эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн чиглэл, тэргүүлэх зорилтууд, цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллах боломж болон урт хугацааны хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Форумын хүрээнд Монгол, Хятадын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор B2B уулзалтууд зохион байгуулагдаж, оролцогч аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, мэдээллийн технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломж, бизнесийн түншлэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Олон улсын Дижитал эрчим хүчний экспо (IDEE-SZ)-ын хүрээнд зохион байгуулагдсан “Хиймэл оюун ухаанд суурилсан эрчим хүчний технологийн өөрчлөлт, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн форум”-д оролцож, “Powering Intelligence: Mongolia’s Green Data Center Opportunities” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Монгол Улсын ногоон дата төв байгуулах боломж, эрчим хүчний салбарын хөгжил, дижитал шилжилт болон хөрөнгө оруулалтын боломжийг танилцууллаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Шэньжэнь хотын “Sky Mirror” болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг нүдний шилний интеграцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж, технологийн шийдэл, инновацын хөгжлийн чиг хандлага болон хамтын ажиллагааны боломжтой танилцлаа.
Ийнхүү “Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын боломжийг танилцуулахын зэрэгцээ ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, дата төв, цахим шилжилтийн чиглэлээр хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятадын бизнесийн байгууллагуудын түншлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.









