Өнгөрөгч оны дэлхийн аваргын мөнгөн медальт Михайл Шайдоров Казахстан улсаас олимпын аварга болсон анхны уран гулгагч боллоо. 1994 оны Лиллихамерийн өвлийн олимпын алтан медальт ОХУ-ын Алексей Урмановын удирдлага дор бэлтгэлээ базаадаг Шайдоровын хувьд 21 настай бөгөөд чөлөөт үзүүлбэртээ таван удаа дөрвөлсөн үсрэлт хийж, 291.58 оноо авч алтан медаль хүртлээ. Сонирхуулахад тэртээ 1994 оны Лиллихамерийн өвлийн олимпын цанын төрөлд Владимир Смирнов Казахстан улсын нэрийн өмнөөс олимпоос алтан медаль хүртэж байжээ.

Богино үзүүлбэрийг итгэл төгс тэргүүлсэн Орос гаралтай АНУ-ын тамирчин Илья Малининий хувьд Мөрөөдлийн шөнө нь хар дарсан зүүд болжээ.


🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.
2023 оны 11-р сараас хойш олон улсын тэмцээнд огт ялагдалгүй, 12 дараалан түрүүлсэн дэлхийн хошой аварга "Quad God" дөрвөн эргэлттэй үсрэлтийн хаан хочтой Илья Малинин хөтөлбөрийнхөө эхнээс л бүдэрч, хоёр удаа унаж, олимпын мөсөн талбай гөлгөр гэдгийг мэдэрч чөлөөт үзүүлбэртээ 15-р байр эзэлснээр богино хөтөлбөрийн тэргүүлэгч тамирчин нийлбэр дүнгээр наймдугаар байрт жагслаа.

Японы од тамирчид болох Кагияма Юма , Сато Шун нар тус тус 280.06, 274.90 оноо авч мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоолоо. Кагиямагийн хувьд энэ медаль нь түүний олимпын замналын дөрөв дэх медаль бөгөөд түүнийг олимпын түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн Японы уран гулгагч болгож байна.










