



















2026 оны 3 дугаар сарын 1-ний бямба гарагийн өглөө АНУ, Израилийн хамтарсан агаарын дайралт Иран улсад хийгдэхтэй зэрэгцэн кибер халдлагын давалгаа өрнөсөн талаар технологийн аюулгүй байдлын шинжээчид мэдээллээ.
Хэд хэдэн мэдээллийн вэбсайтыг хакердаж, янз бүрийн мессеж байршуулсан бөгөөд 5 сая гаруй татагдсан шашны хуанлийн BadeSaba аппликейшн ч халдлагад өртсөн байна. Тус апп дээр “Тооцоо бодох цаг ирлээ” гэх мэт уриа гарч, зэвсэгт хүчнийхэнд зэвсгээ хаяж, ард түмэнтэй нэгдэхийг уриалсан агуулга тавигджээ.

Хэвлэлүүд BadeSaba компанийн гүйцэтгэх захиралтай холбогдож чадаагүй аж. АНУ-ын Кибер командлал (U.S. Cyber Command)-ын төлөөлөгч халдлагатай холбоотой ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Интернэт урсгал шинжилгээний Kentik компанийн захирал Даг Мадори X сүлжээндээ "Иранд интернэтийн холболт өглөөний 07:06-д огцом буурч, 11:47-д дахин тасалдаж, маш бага хэмжээний дата дамжигдсан" гэж бичжээ
DarkCell компанийн үүсгэн байгуулагч, аюулгүй байдлын судлаач Хамид Кашфи хэлэхдээ, BadeSaba апп руу чиглэсэн халдлага нь ухаалаг алхам байсан, учир нь уг аппыг ихэвчлэн засгийн газрыг дэмжигч, шашинлаг хэрэглэгчид ашигладаг гэж онцолсон байна.
The Jerusalem Post сонинд мэдээлснээр, Ираныг хариу арга хэмжээ авах боломжийг хязгаарлах зорилгоор Засгийн газар болон цэргийн байгууллага руу чиглэсэн кибер ажиллагаа явуулсан гэжээ. Гэвч хэвлэлүүд үүнийг бие даан баталгаажуулж чадаагүй байна.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Sophos компанийн тагнуулын захирал Рэйф Пиллингийн хэлснээр, Иран дараагийн алхмаа тооцоолохын хэрээр түүний дэмжлэгтэй бүлгүүд болон “хактивист” бүлэглэлүүд Израиль, АНУ-тай холбоотой цэргийн, болон иргэний бай руу кибер халдлага хийх магадлал нэмэгдэж байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) кибер албаны ахлах албан тушаалтан асан, одоо Halcyon компанийн дэд ерөнхийлөгч Синтия Кайзер хэлэхдээ, Ойрх Дорнод дахь кибер идэвхжил эрс нэмэгдсэн. Өмнө нь “хакердаж задруулах” (hack-and-leak), ransomware болон DDoS халдлага хийж байсан Ираныг дэмжигч кибер этгээдүүдээс “үйлдэлд уриалсан” мессежүүд бичиж байгааг дурдсан байна.
CrowdStrike компанийн киберийн эсрэг ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Адам Майерс хэлэхдээ:
“CrowdStrike аль хэдийн Ираны талын заналхийлэгчид болон хактивист бүлэглэлүүдийн талаар тандах судалгаа хийж, DDoS халдлагуудыг ажиглаж байна.”
Мөн Anomali компани хэвлэлд өгсөн шинжилгээний тайландаа, Ираны төрийн дэмжлэгтэй хакерын бүлгүүд цохилтоос өмнө Израилийн бай руу өгөгдөл устгадаг “wiper” төрлийн халдлага хийж эхэлсэн гэжээ.
АНУ-ын кибер албаныхны зүгээс Ираныг Орос, Хятадын хамт Америкийн сүлжээнд заналхийлж болзошгүй улс гэж нэрлэдэг ч, өмнө нь Ираны нутаг дэвсгэрт хийгдсэн халдлагуудад Тегеран харьцангуй “даруухан” хариу өгч байсан.
Өнгөрсөн зургадугаар сард АНУ Ираны цөмийн байгууламжид цохилт өгсний дараа Ираны талаас өргөн хүрээтэй, ноцтой кибер халдлага явуулсан шинж тэмдэг бага байсан бөгөөд зөвхөн Tirana хотод богино хугацааны интернэт үйлчилгээний саатал үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.








