Оролцогчдын ур чадвар, гүйцэтгэж буй оролдлого зэргээс нь хамааран сүүлийн жилүүдэд уйтгартай болох болсон бүх оддын тоглолтын цагираган дээрээс довтлох /Slam dunk contest/ тэмцээнд Лос Анжелес Лейкерс багийн Жексон Хэйс, Майами Хитийн Кешад Жонсон, Орландо Мэйжикийн Жэйс Ричардсон, Сан-Антонио Спөрсийн Картер Брайант нар өрсөлдлөө.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Залуу тоглогчдод өөрийн уран сэтгэмж, өвөрмөц тохолт үзүүлбэрээр дэлхий дахинд өөрийгөө таниулах боломжтой уг тэмцээний эхний шатнаас Лейкерсийн Жексон Хэйс, Мэйжикийн Жэй Ричардсон нар хасагдлаа. Ялангуяа тус тэмцээний 2 удаагийн аварга Жэйсон Ричардсоны хүү Жэй Ричардсон өндөр хүлээлттэй оролцосон тийм зүйл болоогүй билээ. Финалд Картер Брайант эхний олдлогоороо шүүгчдээс 50 оноо авсан төгсгөл сайн хийж чадаагүй улмаас дэд байрт орлоо. Өнгөрсөн жил драфтаас хасагдаж хэсэг хугацаанд хөгжлийн G-лигт тоглож байгаад энэ улиралд буцаад Майами Хитэд дуудагдсан Кешад Жонсон үзүүлбэр бүрээ амжилттай гүйцэтгэснээр энэ жилийн бүх оддын тоглолтын цагираган дээрээс довтлох тэмцээний аваргаар тодорлоо. Сонирхуулахад өмнө нь Майами Хит багаас бүх оддын тоглолтын тус тэмцээнд өмнө нь Харолд Майнер 1993, 1995 онд Деррик Жонс Жуниор 2020 онд тус тус түрүүлж байжээ.
.jpg)










