



















Канадын бизнесмэн, телевизийн нэртэй хөтлөгч, жүжигчин Кевин О'Лери АНУ-ын Лос Анжелес хотод болсон "Actor Award" шагналын улаан хивсний ёслолд оролцохдоо нэгэн өвөрмөц гоёлоо гайхуулжээ.
Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшээд буй залуу жүжигчин Тимоти Шаламэгийн гол дүрийг нь бүтээсэн "Marty Supreme" кинонд туслах дүрд ажилласан Кевин алмаазан шигтгээгээр гоёсон хүзүүний зүүлттэй ирсэн нь олныг алмайруулсан юм.
Гэхдээ түүний гоёлын гол үнэ цэн алмааз бус харин дуудлага худалдаагаар худалдаж авсан сагсан бөмбөгийн нэрт тамирчин Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй танилцуулга бүхий карт байв.


Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Хойд Америкийн мэргэжлийн спортын холбоод тамирчдын танилцуулга бүхий картыг худалдаанд гаргадаг нь хожим ихэд үнэ хүрэх тохиолдол бий. Жүжигчин эр ийм дуудлага худалдаагаар хоёр тамирчны гарын үсэгтэй танилцуулгыг $13 саяар худалдаж авснаараа дээд амжилт тогтоосон билээ.
Кевин үнэтэй танилцуулгаа олонд гайхуулахдаа "Tiffany & Co"-гийн 101 каратын очир алмаз болон цагаан алтаар чимэглэсэн 10 каратын бадмаараг чулуугаар хийсэн зүүлтээр гангарсан байна.
Мэргэжилтнүүдийн тооцооллоор уг гоёлын нийт үнийн дүн ойролцоогоор 20 сая ам.доллар хүрэх гэнэ.
Өдгөө 71 настай Кевин өнгөрсөн оны наймдугаар сард хоёр хөрөнгө оруулагчтай нийлээд эдгээр танилцуулгыг худалдаж авсан юм. Тэрбээр энэ шийдвэрээ чухал хөрөнгө оруулалт гэж үзэж буйгаа тухайн үед ярьж байв.
Тэр мөн Лос Анжелес хотын бахархал болсон Коби Брайантыг дурсахын тулд шагнал гардуулах ёслолд зүүж ирснээ тайлбарлажээ.









