



















Олон Улсын Олимпийн Хороо” бол дэлхийн бүх улсыг нэгтсэн спортын хамгийн том байгууллага юм. Энэ хорооны Ерөнхийлөгчөөр Германий иргэн Томас Бах ажилладдаг. Түүний сонгуульт ажил удахгүй дуусах тул тус хороо шинэ Ерөнхийлөгчөө сонгох чуулганаа Грекийн баруун өмнө зүгт байрладаг амралт сувиллын газар болох “Коста Наварино”-д хийж байна. Энэхүү 144 дахь чуулганаар болох сонгуульд ялалт байгуулсан хүн дөрвөн жил тутамд дунджаар 7 тэрбум ам.долларын орлого олдог байгууллагыг (хороо) удирдах юм. Томас Бахыг залгамжлахаар 7 нэр дэвшигч өрсөлдөж буй талаар UG.MN өмнө нь мэдээлж байсан.
Сонгуулийн систем нь маш сайн ажилладаг тул ямар нэг луйвар орох боломжгүй. Мөн ОУОХ-ны бүх гишүүд нэгэн зэрэг нууцаар саналаа өгдөг. Энэ нь тэдэнд хэн нэгнээс хараат бус байдлаар шийдвэр гаргах эрхийг олгодог. Үнэн хэрэгтээ санал хураалт хийгдэх хүртэл юу болохыг хэн ч мэдэх боломжгүй гэж ойлгож болно. Нэр дэвшигчдийг товч танилцуулбал:
-Их Британийн иргэн Себастьян Коэ
-Зимбабве Улсын иргэн Кристи Ковентри
-Испанийн иргэн Хуан Антонио Самаранч Жуниор (1980-2001 хүртэл тус байгууллагыг 21 жил удирдсан Хуан Антонио Самаранчийн хүү)
- Япон иргэн Моринари Ватанабе
-Шведийн иргэн Йохан Элиаш
-Францын иргэн Дэвид Лаппартьен
-Йорданы хунтайж Файсаль Али Хуссейн нар нэр дэвшээд байгаа билээ.
Хуан Антонио Самаранч Жуниор “Би санал авах эсвэл алдахаа мэдэхгүй байна. Гэхдээ сүүлийн мөч хүртэл би өрсөлдөх болно. Бүүр маргаашийн 15 цаг 59 минут 59 секунд хүртэл” гэсэн юм.
Нэр дэвшигчид дундаа тэргүүлж буй Их Британий иргэн Себастьян Коэ “Би энд гадас мэт байсаар байх болно” хэмээн сэтгүүлчдийн өмнө яриа өгөхдөө тодотгожээ.
Олон улсын дугуйн холбооны тэргүүн Франц иргэн Дэвид Лаппартьен “Эцсийн шат хүртэл олон даваа байгаа. Би өрсөлдөгчдөө хүндэтгэж байгаа ч өөрийгөө боломжит ялагчдын нэг гэж үзэж байна ” гэсэн бол Шведийн иргэн Элиаш "Маргааш хүртэл хүлээх л үлдлээ. Эцсийн үр дүн сайн байх нь гарцаагүй – бидэнд долоон сайн нэр дэвшигч байна" гэсэн байна.
Нэр дэвшигч Йорданы хунтайж Файсал Аль Хуссейн "Сүүлийн 3-4 сард би маш олон гишүүдтэй уулзаж санал солилцож, ярилцсан. Энэ бол надад олдсон харилцаа-холбоо үүсгэх хамгийн сайхан боломж байлаа" гээд "Энэ бол дэлхий нийтийн байгууллага, бид үүнийг давуу тал болгон ашиглах ёстой" гэсэн юм.
Дэлхийн гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Японы иргэн Ватанабе Ази хүний даруу зангаар ердөө л “Би хүлээж байна” гэжээ.
Зимбабве улсын Кирсти Ковентри тун болгоомжтой байгаа бөгөөд Германы хэвлэлд богинохон ярилцлага л өгчээ.
Грекийн далайн эргийн энэхүү тансаг амралтын газарт 100 гаруй гишүүдээс хамгийн олон санал авсан нь ялна. Хэрэв хэн ч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн бага саналтай нэр дэвшигчдийг хасаж, дахин санал хураалт явуулснаар эцсийн ялагч тодордог байна.
Олон Улсын Олимпын Хорооны шинэ ерөнхийлөгч маргааш Улаанбаатарын цагаар 00:00 цагт тодрох юм.
ЯПОН УЛСЫН ИРГЭН МОРИНАРИ ВАТАНАБЕ










