“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотод үргэлжилж байна. Энэ өдөр Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдаж, 25:32.8 минутын амжилтаар 113 тамирчнаас 85-р байраар барианд орлоо.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Б.Ачбадрах нь өвлийн Олимпын наадамд гурав дахь удаагаа дараалан оролцож буй тамирчин бөгөөд Монгол Улсын “Цагаан Олимп”-ын түүхийг тууштай үргэлжлүүлэн бичсээр байгаа шилдэг тамирчин юм. Түүний хувьд “Милан–Кортина”-2026 наадамд скиатлоны төрөлд 55-р байрт шалгарсан бөгөөд 10 км-ийн зайд ийнхүү өрсөлдлөө.
Түүний гаргасан олон улсын амжилтуудаас:
• Олимп: 3 удаагийн оролцогч (хамгийн өндөр байр – 55-р байр, 10 км + 10 км скиатлон, 2026)
• Дэлхийн аварга: 6 удаа оролцсон
Томоохон амжилт – 35-р байр (Багийн спринт, чөлөөт, 2021)
• Дэлхийн цом: Томоохон амжилт – 53-р байр











