Өвлийн олимпод 3 дах удаагаа өрсөлдөж буй, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадамд уралдаанаа эхлүүлнэ.
Манай тамирчин гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч сорих бөгөөд манай цагаар 19:30 минутад уралдах юм. Уг төрөлд дэлхийн 38 орны 75 тамирчин өрсөлдөнө.
“Милан-Кортина-2026" Өвлийн олимпын наадам өчигдөр “хөшиг”- өө нээсэн. Италийн Тесеро хотноо гүйлтийн цанын төрлийн тэмцээнүүд өнөөдөр эхэлсэн билээ.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд гүйлтийн цанын скиатлоны төрөлд олимпын наадмын өрсөлдөөнөө эхлүүлэх бол ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд мөн хоёул уралдах юм.
Харин уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олиипын наадмын уралдааны замдаа гарна.









