



















Өвлийн Олимпын наадам өндөрлөсөн ч Италид спортын их баяр үргэлжилсээр байна. 2026 оны 3 дугаар сарын 6–15-ны өдрүүдэд болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадам түүхэн ой, дээд амжилт, өрсөлдөөнөөр дүүрэн болохоор хүлээгдэж байна.
Энэ удаагийн наадам нь:
• Өвлийн Паралимпын 50 жилийн ой
• Итали улс Паралимпыг хүлээн авснаас хойш 20 жилийн дараах (“Торино -2006”)наадам
• Оролцогчдын тоо болон медалийн багцаар шинэ дээд амжилт тогтоох боломжтой
Нээлтийн ёслол – Ромын түүхэн тайзнаа
Паралимпын нээлтийн ёслол МЭ-30 онд баригдсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь Олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ.
Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байв.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Харин Милан–Кортина 2026-д:
50 орчим Үндэсний Паралимпын Хороо (NPC), 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байгаа нь “Бээжин -2022” өвлийн олимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 79 багц медаль олгох бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл Паралимпын дебютээ хийнэ.

Тэмцээний төрлүүд
Милан–Кортина 2026-д дараах 6 спорт багтана:
• Пара уулын цана
• Пара биатлон
• Пара гүйлтийн цана
• Пара мөсөн хоккей
• Пара сноуборд
• Тэргэнцэртэй кёрлинг
(Кёрлингийн тэмцээн 3 дугаар сарын 4-нд эхэлнэ.)
Тэмцээнүүд гурван бүсэд явагдана:
• Милан
• Кортина д’Ампеццо
• Вал ди Фьемме (Тесеро)
Италийн Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль дунд, цас мөсөн талбайд тамирчид өөрсдийн хязгаарыг давж, өрсөлдөөн, шийдвэрлэх мөчүүд өрнөх болно.











