Итали улсад паралимпын XIV өвлийн наадам албан ёсоор нээлтээ хийх гэж байна. 2026 онд зохион байгуулагдаж буй Milano Cortina 2026 Паралимпын өвлийн наадамд дэлхийн 56 орны Үндэсний Паралимпын хорооноос нийт 612 тамирчин оролцож, спортын 6 төрлөөр 79 медалийн төлөө өрсөлдөнө.

Мөн энэ удаагийн наадамд 5 улс анх удаа Паралимпын өвлийн наадамд оролцох гэж байгаа нь онцлог юм.
Ингэснээр Milano Cortina 2026 нь Паралимпын өвлийн наадмын түүхэнд хамгийн олон оролцогчтой, хамгийн өргөн цар хүрээтэй наадам болж байна.
“Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөнө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Пара гүйлтийн цана
Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)
Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:
• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)
Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)
Түүний хувьд мөн адил:
• Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
• 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
• 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.
Пара уулын цана
Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)
Тэрээр эрэгтэйчүүдийн:
• Жайнт слалом (зогсоо ангилал)
• Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.










