"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадам эхлээд ердөө зургаа хоног өнгөрч буй ч энэ олимпын гол баатрын нэг хэдийнээ тодроод байна.
Өнөөдөр (2.11) болсон уулын цанын эрэгтэйчүүдийн "Super G" төрөлд Швейцарийн Франжо фон Алльмен 1:25.32 амжилтаар түрүүлж алтан медаль хүртсэн. Энэ нь фон Алльмений "Милан Кортина 2026" олимпоос хүртэж буй гурав дахь алтан медаль юм.

24 настай швейцар залуу Италид болж буй олимпийн хамгийн анхны аваргаар хоёрдугаар сарын долоонд уулын уруу хурдтай буух ( downhill) төрөлд түрүүлж тодорч байсан бол хоёр хоногийн дараа (2.09) Танги Нефийн хамтаар багийн төрөлд ( хурдтай буух +туг сүлжих) олимпын аварга болсон билээ.
Франжо хурдтай буултад 4 дүгээр байр эзэлсэн ч Танги туг сүлжилтэд түрүүлж, улмаар нийлбэр дүнгээр Швейцарийн баг алтан медаль хүртсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Франжо фон Алльмен 16 настайдаа анх уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн ч жилийн дараа аав нь нас барж, гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсон тул цанын спортоо түр орхихоос өөр аргагүй болжээ.
Франжо мужааны мэргэжлийг дөрвөн жилийн турш суралцан эзэмшиж, зундаа барилгын ажил хийдэг байв. Краудфандинг буюу интернэтээр олон хүнээс бага мөнгөний хандив, дэмжлэг цуглуулсны ачаар Франжо фон Алльмен бэлтгэл сургуулилтаа дахин хийж, удалгүй Швейцарийн олимпын шигшээ багийн гишүүн болжээ.
2023 онд л анх удаагаа Дэлхийн цомын гараагаа эхэлсэн хэдий ч хоёр жилийн дараа, 2025 онд ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртэв.
Харин өнөөдөр мужаан мэргэжилтэй швейцар залуу маань Олимпын гурван алтан медальтай, Олимпын түүхэнд нэр нь тодоор бичигдэх баатруудын нэг боллоо.










