
🇲🇳 Монгол Улсын Хөгжлийн банк 2026 оны 6 дугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 2018 оноос хойш анх удаа нээлттэй хэлбэрээр 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие дааж амжилттай арилжаалсан билээ. Банкны зүгээс 250 сая ам.долларын нэмэлт бонд амжилттай арилжаалснаар тус бондын нийт хэмжээ 750 сая ам.долларт хүрлээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 350 сая орчим ам.долларыг 2025 онд гаргасан бондыг дахин санхүүжүүлэхэд зарцуулснаар Банк санхүүжилтийн өртгөө бууруулж, бондын хугацааг уртасгалаа. Үүний үр дүнд банкны эх үүсвэрийн бүтэц улам оновчтой болж, хөрвөх чадвар болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал сайжирч, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
📌 БОНДЫН НӨХЦӨЛ
Үнэт цаас гаргагч: Монгол Улсын Хөгжлийн банк (DBMMN)
Нэмж гаргасан хэмжээ: 250 сая ам.доллар
Эргэн төлөгдөх хугацаа: 2031 он
Жилийн купон: 6.90%
Хэлбэр: 144A / Reg S, Senior unsecured
Нийт эргэлтэд байгаа хэмжээ: 750 сая ам.доллар
https://www.dbm.mn/mn/news/event-news/2280
#ХӨГЖЛИЙГ_САНХҮҮЖҮҮЛЬЕ









