
Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хүргэх зорилгоор Мөнгөний бодлогын тайланг улирал тутам танилцуулдаг.
Тайланд Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн үндэслэлээс гадна инфляц, эдийн засгийн өсөлт, мөнгө, санхүүгийн зах зээл, гадаад эдийн засгийн орчин, эрсдэл, дунд хугацааны төсөөллийг дэлгэрэнгүй тусгалаа.
Энэ удаагийн тайлангийн онцлох агуулга:
✅Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
✅Инфляц сүүлийн саруудад мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдсэн ч шинэ шок үүсэхгүй тохиолдолд оны сүүлийн хагаст аажмаар саарч, 2027 оноос зорилтот интервалдаа тогтворжих төлөвтэй байна.
✅Нүүрсний экспорт, зэс, алтны олборлолт болон томоохон бүтээн байгуулалтын төслүүд эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихээр байгаа бол геополитикийн тодорхой бус байдал, шатахууны үнэ, төсвийн бодлого зэрэг нь гол эрсдэл хэвээр байна.
📱 Дэлгэрэнгүй тайланг QR кодыг уншуулах буюу дараах холбоосоор үзнэ үү.
Холбоос: https://www.mongolbank.mn/mn/r/12562









