
Өнгөрсөн баасан гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) лити болон хэд хэдэн металлыг стратегийн ашигт малтмалын жагсаалтдаа оруулах тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр эдгээр ашигт малтмалыг олборлогч компаниуд одоогийн өнгөт металлын 3.5%-ийн роялтиг (Манай улс АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг) нэмэгдүүлж 10%-ийн роялтиг БНАКУ-д төлөх шаардлагатай болж байна.

Тус улсын Сайд нарын зөвлөл лити, тантал, ниоби, вольфрам, уран болон газрын ховор элементүүдийг стратегийн ашигт малтмалын жагсаалтад оруулахыг зөвшөөрсөн талаар Уул уурхайн яам нийгмийн сүлжээний X (хуучнаар Twitter) хуудсанд нийтэлсэн видеонд дурджээ.
Энэхүү шийдвэр нь Конгогийн уул уурхайн хуульд заасны дагуу литийн олборлогчдын төлөх роялтигийн хэмжээг бараг гурав дахин нэмэгдүүлж байна. (Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням АМНАТ-ыг бууруулах хуулийн төсөл УИХ-д оруулж ирээд байгаа . . . )
Өмнө нь кобальт, германи болон колумбит-танталит (колтан) зэрэг ашигт малтмалууд стратегийн ангилалд багтаж байсан бөгөөд мөн 10%-ийн өндөр роялти буюу АМНАТ төлдөг.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.
Конгогийн уул уурхайн хуулиар стратегийн ашигт малтмалд 10%-ийн роялти ногдуулдаг бол өнгөт металлуудад 3.5%-ийн хувь үйлчилдэг байсан нь ийнхүү өөрчлөгдлөө
Конго улсын зүүн өмнөд бүс нутагт дэлхийн хамгийн том хатуу чулуулгийн литийн ордуудын нэг байрладаг бөгөөд эдгээрийг энэ жилээс анх удаа олборлож эхэлж байна. БНХАУ-ын Zijin Mining Group компани өөрийн Маноно литийн төслийг энэ оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн KoBold Metals компани дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн том литийн хайгуулын төсөл гэж нэрлэсэн ажлаа эхлүүлжээ.
Шинэ роялтигийн бүтэц нь Конго дахь бүх литийн олборлолтын үйл ажиллагаанд хамаарах юм.
-Конго улс литийн стратегийн үнэ цэнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна.
-Төсөвт орох уул уурхайн орлого нэмэгдэнэ.
-Литийн олборлолтын зардал өсөх тул хөрөнгө оруулагчид болон олборлогч компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлж болзошгүй.
Цахилгаан автомашины батарейн үндсэн түүхий эд болох литийн дэлхийн нийлүүлэлт, үнэ ханшид урт хугацаанд нөлөө үзүүлэх боломжтой.









