
💼 Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Монголиан порт групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

🌐 “Монголын төмөр зам” ТӨХК нь Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр логистикийн төв” байгуулах Засгийн газрын 152 дугаар тогтоолоор “Монголиан порт групп” ХХК-ийг байгуулсан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🌐 Дунзянь тээвэр логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монгол улсын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.










